Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода бараалхав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нодабараалхав.Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин хөгжиж буйд сэтгэл дүүрэн байна гээд үүнд эрхэмсэг ноён Ерөнхий сайд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Ерөнхийлөгч Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гурав дахь хөрш” Япон улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, Япон Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг уриад боловсролын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, чухал ач холбогдолтой нарийн мэргэжлээр суралцах оюутан залуусын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
 
Япон Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японы Парламентад хэлсэн үг Монгол, Японы харилцаанд томоохон ахиц авчирсан чухал үг болсонд баяртай байдаг. Танай улс энэ жил парламентын сонгууль явуулж шинэ засаг төрөө эмхэлж байгаад баяр хүргэж өндөр амжилт хүсье. Мөн удахгүй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Япон Улсад хийх айлчлалыг бид бүрэн дүүрэн дэмжиж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн үнэлж байгаа. Бид Монгол Улс дахь Японы хөрөнгө оруулалтыг ихээхэн дэмжиж байгаа. Мөн саяхан болж өнгөрсөн сумо бөхийн барилдаанд Монголын тамирчид сайн барилдаж Монголын гурав дахь Ёкозуна төрсөнд баяр хүргэе. Шийдвэрлэх мөчид хоорондоо барилдсан их аварга Хакухо болон шинээр төрж буй Харумафүжи аваргуудын аль аль нь манай япончуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүд. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан танд болон танай ард түмэнд дахин баяр хүргэе” хэмээв. Мөн энэ үеэр талууд Зүүн Азийн бүс нутгийн байдлын талаар санал солилцсон бөгөөд НҮБ-ын түвшинд хамтран ажиллахаа ярилцлаа.
 
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч “Японы Цог жавхлант Эзэн хаанд мэнд хүргэхийг хүсье. Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ амжилттай эхэлсэнд баяртай байна. Ийнхүү хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хоёр орны харилцаа илүү өндөр түвшинд хөгжих болно гэдэгт итгэлтэй байна. Сумо бол хоёр орны ард түмнүүдийн эгэл жирийн иргэдийг улам бүр ойртуулсан, соёлын солилцоог эрчимжүүлсэн гүүр юм. Манай бөхчүүдийг дэмжиж монголын ард түмэнд элэгтэй байдаг Японы ард түмэнд талархал илэрхийлье” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан