Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ЗАСАГТ ХАМТАРСАН НАМУУД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР ЭВСЭХ ҮҮ
Орон нутгийн сонгуулийн хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр аймаг, сум, дүүргийн иргэдийн нийтийн хурлын сонгууль сар гаруйн дараа болох ч гэсэн улс төрийн намууд бэлтгэл ажилдаа оржээ.
Шат шатны намын хороодын хурал болж, шийдвэрээ гаргасаар байна. Ирэх долоо хонгийн лхагва гарагаас өмнө улс төрийн намууд сонгуулийн хороондоо бүртгүүлэх ёстой. Одоогоор намууд сонгуульд хэрхэн оролцох талаараа ямар нэг мэдэгдэл албан ёсоор хийгээгүй байгаа. Гэсэн ч Засгийн газрын танхимаа хамтран бүрдүүлсэн АН, ИЗНН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дараа дараагийн сонгуульд хамтарч оролцохоо илэрхийлсэн билээ.
Иймээс тэд ямар байдлаар эвсч нэгдэх талаар ярьж буйг тодрууллаа.
С.ДЭМБЭРЭЛ: ИЗНН-ЫН ҮНДЭСНИЙ ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ

Орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох талаар хуралдаж, шийдвэр гаргасан уу?
-Ирэх даваа гарагт манай намын Үндэсний хороо хуралдана. Энэ хурлаар орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох талаар ярилцана.
-Засгийн газрын танхимд багтсан намууд орон нутгийн сонгуульд хамтарч оролцох талаар ярилцах уу?
-Тэр асуудлыг л хэлэлцэнэ дээ. АН-ын болон ИЗНН, МАХН, МҮАН-ын нарийн бичгийн дарга нар энэ талаар уулзаж, ярилцаж байгаа гэсэн.
Ц.ОЮУНДАРЬ: ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХУРАЛДАНА

-АН, МАХН, МҮАН, ИЗНН-ын нарийн бичгийн дарга нар орон нутгийн сонгуулийн талаар хуралдсан гэсэн. Ямар асуудал ярилцсан юм бол?
-Тэр бол албан ёсны хурал биш зүгээр уулзсан юм. Ирэх долоо хоногт Сонгуулийн хороодод намууд бүртгүүлж эхэлнэ. Шат шатныхаа намын хорооноос эхлээд шийдвэр гаргана. Дараа нь намуудын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороо, Үндэсний хороо зэрэг нь хуралдах ёстой. Ингэж байж шийдвэр гарна.
-АН-ын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны хуралдаан ойрын үед товлогдсон уу?
-Намын дарга өнөөдөр /өчигдөр/ ирнэ. Ирэх долоо хоногт Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан зарлан хуралдуулах байх.
Ц.ЦОЛМОН: СОНГУУЛЬД ХАМТАРЧ ОРОХ ТАЛААР НАРИЙВЧЛАН ЯРИЛЦААГҮЙ

-Сайн байна уу. Чуулганы завсарлагаанаар та юу амжуулж байна вэ?
-Сайн, сайн байна уу. Ерөнхийдөө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныхоо шугамаар өдөрт ямар нэг хурал, зөвлөлгөөн гээд ажилтай л байгаа.
-Н.Энхбаярын ялыг нийслэлийн шүүх хэвээр нь баталлаа. Гэтэл ялыг хэвээр баталбал “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газраас гарах асуудлыг хөндөнө гэж байсан. Үүнд МҮАН ямар байр суурьтай байгаа вэ?
-Ийм яриа огт сонсоогүй юм байна.
-Ер нь, МҮАН-ынхан ойрын үед хуралдсан уу?
-Хуралдаж амжаагүй байна. Манай намынхан хөдөө орон нутгаар яваад ерөнхийдөө дотооддоо ажил ихтэй байгаа.
-Ингэхэд хамтарсан Засгийн газарт багтсан нам, эвслүүд дараа дараагийн сонгуульд хамтарч оролцоно гэсэн. Хэрхэн яаж, хамтарч оролцохоо ярилцсан уу?
-Ирэх даваа гарагаас намрын чуулган эхлэхээр энэ асуудлыг ярилцаж эхлэх байх. Сонгуульд хамтарч оролцоно гэдэг л ойлголттой байгааг болохоос яг яаж орох талаар нарийвчлан яриагүй. Ерөнхий зарчим нь хамтраад нэг субъект болж орох уу, нэр дэвшигч бүрээ зохицуулаад явах уу гэж л яригдаж байгаа.
-Нэр дэвшигч бүрээ зохицуулна гэхээр тойрог, аймаг тус бүрээр нь шийднэ гэсэн үү?
-Тийм. Жишээ нь, нам бүрийн рейтинг сум, аймаг бүрт өөр өөр байгаа. АН-ынхан нэг аймагт рейтинг сайтай байлаа гэхэд өөр нэгэнд нь муу байх жишээтэй. Манай намын хувьд ч гэсэн тийм тохиолд бий л дээ. Тэгэхээр тэр тойрог, аймагтаа аль намаасаа нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаад шийдээд явна гэсэн үг. Эвслийн зүгээс нэр дэвшүүлэх хүчин чадал ямар байгаа болон рейтингийн үзүүлэлтээ харж байгаад шийдэх байх. Гэхдээ одоогоор албан ёсоор яригдсан зүйл алга.
-Орон нутгийн сонгуульд намууд ажлын хэсэг байгуулсан уу?
-Одоогоор ажлын хэсэг байгуулаагүй байна. Намрын чуулган эхлэхээр бүлгүүд хуралдаж асуудлаа ярилцах байх.
-МАХН, МҮАН-ыг нийлүүлж нэг нам байгуулах тухай хөндөж байсан тань юу болж байна вэ?
-Хэлэлцэж л байгаа. Хараахан шийдэгдсэн зүйл алга.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарьтай холбогдож, тодруулга авлаа.

-АН, МАХН, МҮАН, ИЗНН-ын нарийн бичгийн дарга нар орон нутгийн сонгуулийн талаар хуралдсан гэсэн. Ямар асуудал ярилцсан юм бол?
-Тэр бол албан ёсны хурал биш зүгээр уулзсан юм. Ирэх долоо хоногт Сонгуулийн хороодод намууд бүртгүүлж эхэлнэ. Шат шатныхаа намын хорооноос эхлээд шийдвэр гаргана. Дараа нь намуудын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороо, Үндэсний хороо зэрэг нь хуралдах ёстой. Ингэж байж шийдвэр гарна.
-АН-ын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны хуралдаан ойрын үед товлогдсон уу?
-Намын дарга өнөөдөр /өчигдөр/ ирнэ. Ирэх долоо хоногт Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан зарлан хуралдуулах байх.
Ц.ЦОЛМОН: СОНГУУЛЬД ХАМТАРЧ ОРОХ ТАЛААР НАРИЙВЧЛАН ЯРИЛЦААГҮЙ

УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой холбогдож цөөн асуултад хариулт авлаа.
-Сайн байна уу. Чуулганы завсарлагаанаар та юу амжуулж байна вэ?
-Сайн, сайн байна уу. Ерөнхийдөө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныхоо шугамаар өдөрт ямар нэг хурал, зөвлөлгөөн гээд ажилтай л байгаа.
-Н.Энхбаярын ялыг нийслэлийн шүүх хэвээр нь баталлаа. Гэтэл ялыг хэвээр баталбал “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газраас гарах асуудлыг хөндөнө гэж байсан. Үүнд МҮАН ямар байр суурьтай байгаа вэ?
-Ийм яриа огт сонсоогүй юм байна.
-Ер нь, МҮАН-ынхан ойрын үед хуралдсан уу?
-Хуралдаж амжаагүй байна. Манай намынхан хөдөө орон нутгаар яваад ерөнхийдөө дотооддоо ажил ихтэй байгаа.
-Ингэхэд хамтарсан Засгийн газарт багтсан нам, эвслүүд дараа дараагийн сонгуульд хамтарч оролцоно гэсэн. Хэрхэн яаж, хамтарч оролцохоо ярилцсан уу?
-Ирэх даваа гарагаас намрын чуулган эхлэхээр энэ асуудлыг ярилцаж эхлэх байх. Сонгуульд хамтарч оролцоно гэдэг л ойлголттой байгааг болохоос яг яаж орох талаар нарийвчлан яриагүй. Ерөнхий зарчим нь хамтраад нэг субъект болж орох уу, нэр дэвшигч бүрээ зохицуулаад явах уу гэж л яригдаж байгаа.
-Нэр дэвшигч бүрээ зохицуулна гэхээр тойрог, аймаг тус бүрээр нь шийднэ гэсэн үү?
-Тийм. Жишээ нь, нам бүрийн рейтинг сум, аймаг бүрт өөр өөр байгаа. АН-ынхан нэг аймагт рейтинг сайтай байлаа гэхэд өөр нэгэнд нь муу байх жишээтэй. Манай намын хувьд ч гэсэн тийм тохиолд бий л дээ. Тэгэхээр тэр тойрог, аймагтаа аль намаасаа нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаад шийдээд явна гэсэн үг. Эвслийн зүгээс нэр дэвшүүлэх хүчин чадал ямар байгаа болон рейтингийн үзүүлэлтээ харж байгаад шийдэх байх. Гэхдээ одоогоор албан ёсоор яригдсан зүйл алга.
-Орон нутгийн сонгуульд намууд ажлын хэсэг байгуулсан уу?
-Одоогоор ажлын хэсэг байгуулаагүй байна. Намрын чуулган эхлэхээр бүлгүүд хуралдаж асуудлаа ярилцах байх.
-МАХН, МҮАН-ыг нийлүүлж нэг нам байгуулах тухай хөндөж байсан тань юу болж байна вэ?
-Хэлэлцэж л байгаа. Хараахан шийдэгдсэн зүйл алга.
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
МЭДЭХГҮЙ
2012.09.30