Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ховд аймгийн дулаан хангамжийг хэвийн явуулахын тулд 500 сая төгрөг гаргана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллах үед орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас тогтлоо.
Тухайлбал Ховд хотын тариаланчид, ногоочдыг Улаанбаатар хотод хүнсний ногоогоо борлуулах зах, байраар хангах,  аймгийн худалдааны захыг битүү дээвэртэй болгох зэрэг хүсэлтийг судлан шийдвэрлэхээр болж байна.
Ховд аймгийн дулаан, хангамжийн хэвийн байдлыг хангах үүднээс зуухны засвар, нүүрс татан авч нөөцлөхөд зориулж 500 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор хуралдаанаас шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тус аймагт ажиллах үед дулааны станцыг хэвийн ажиллуулахын тулд хөрөнгө шаардлагатай байгаа тухай танилцуулж байсан юм.
Төсвийн зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан, аймгийн төвийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дулаан хангамжийн найдвартай байдлыг хангах, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөхийг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, “Бадамлах дөл” компанийн ерөнхий захирал Д.Сурмаажав нарт даалгалаа.
Мөн Баян-Өлгий аймагт иргэдийг ажлын байраар хангах, Өлгий хотын 920 хүүхдийн сургуулийн хичээлийн барилга болон Увс аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг гүйцээхэд шаардагдах хөрөнгийг судлан шийдвэрлэхээр боллоо.
Баруун гурван аймгийн хэрэгцээг хангах цементийн үйлдвэрийг хаана, яаж байгуулах асуудлыг ойрын үед судлан шийдэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. Түүнчлэн дээрх гурван аймгийн иргэдээс гарсан алслагдсан бүс нутгийн нэмэгдлийн асуудлыг боломжит хувилбараар шийдэхээр боллоо. Орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан бусад санал, хүсэлтийг холбогдох салбарын сайдууд судлан, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, биелэлтийг улирал бүр Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан