Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Намрын чуулган нээлтээ хийнэ
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдөр нээлтээ хийнэ. Нээлтийг 10 цагт эхлүүлэхээр болж. Уг нь, өмнөх парламентуудын шар хуудсыг нээж үзвэл ихэвчлэн морин цагт буюу 11:00-12:00 цагт эхлэдэг байж. Харин энэ удаад УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг эрт эхлүүлэхээр шийджээ. Энэ чуулганаас их зүйлийг иргэд хүлээж байгаа нь ойлгомжтой. Наанадаж иргэдийн төлөөлөл болсон хүмүүсийг тангарагийг нь өргүүлж, элэг бүтэн, бүрэн чадамжтайгаар үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүлээж буй. Энэ чуулганаар Шударга ёс эсвлийн бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар тангарагаа өргөнө. Тэрээр “Би хэзээ л бол хэзээ тангарагаа өргөхөд бэлэн байгаа” гэж сонин хэвлэлүүдэд мэдэгдсэн байна. Мөн энэ чуулганд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөллүүд орж ирэх дамжиггүй. Түүнээс гадна Өвөрхангай аймгийн иргэдийн ч төлөөллийг оруулах нь гарцаагүй үнэн. Мөн үүнд улс төрийн хүрээнд болоод иргэдийн анхаарлыг татаж байгаа асуудал нь МАН бүлэг байгуулах тухай асуудал. УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал МАН бүлэг байгуулж, УИХ, Байнгын хороодын хуралдаанд оролцож ажиллах чадамжтай болно. Үүнийгээ дагаад тус намаас УИХ-ын дэд дарга сонгогдох учиртай. Ингэвэл УИХ түүхэндээ анх удаа гурван дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулах юм.
Харин энэ чуулганаар хэд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэнэ. Нэн түрүүнд ирэх оны төсвийг хэлэлцэнэ батална. Түүнээс гадна Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Энэ хуулийн төслийг өмнө нь өмнөх парламент хэлэлцэж байгаа хойш тавиад байсан бол энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэн батлах аж. Эл хууль нь дан ганц хэвлэлийн эрх чөлөө гэхээсээ илүүтэй иргэдийн мэдээлэл олж авах эрх нь баталгаажиж байгаагаараа онцлогтой.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал:
1. Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан,
2. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
3. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл,
4. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл
5. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл
6. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд
7. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
8. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
9. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл,
10. Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
11. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
12. Бусад.
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдөр нээлтээ хийнэ. Нээлтийг 10 цагт эхлүүлэхээр болж. Уг нь, өмнөх парламентуудын шар хуудсыг нээж үзвэл ихэвчлэн морин цагт буюу 11:00-12:00 цагт эхлэдэг байж. Харин энэ удаад УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг эрт эхлүүлэхээр шийджээ. Энэ чуулганаас их зүйлийг иргэд хүлээж байгаа нь ойлгомжтой. Наанадаж иргэдийн төлөөлөл болсон хүмүүсийг тангарагийг нь өргүүлж, элэг бүтэн, бүрэн чадамжтайгаар үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүлээж буй. Энэ чуулганаар Шударга ёс эсвлийн бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар тангарагаа өргөнө. Тэрээр “Би хэзээ л бол хэзээ тангарагаа өргөхөд бэлэн байгаа” гэж сонин хэвлэлүүдэд мэдэгдсэн байна. Мөн энэ чуулганд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөллүүд орж ирэх дамжиггүй. Түүнээс гадна Өвөрхангай аймгийн иргэдийн ч төлөөллийг оруулах нь гарцаагүй үнэн. Мөн үүнд улс төрийн хүрээнд болоод иргэдийн анхаарлыг татаж байгаа асуудал нь МАН бүлэг байгуулах тухай асуудал. УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал МАН бүлэг байгуулж, УИХ, Байнгын хороодын хуралдаанд оролцож ажиллах чадамжтай болно. Үүнийгээ дагаад тус намаас УИХ-ын дэд дарга сонгогдох учиртай. Ингэвэл УИХ түүхэндээ анх удаа гурван дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулах юм. Харин энэ чуулганаар хэд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэнэ. Нэн түрүүнд ирэх оны төсвийг хэлэлцэнэ батална. Түүнээс гадна Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Энэ хуулийн төслийг өмнө нь өмнөх парламент хэлэлцэж байгаа хойш тавиад байсан бол энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэн батлах аж. Эл хууль нь дан ганц хэвлэлийн эрх чөлөө гэхээсээ илүүтэй иргэдийн мэдээлэл олж авах эрх нь баталгаажиж байгаагаараа онцлогтой.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал:
1. Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан,
2. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
3. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл,
4. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл
5. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл
6. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд
7. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
8. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
9. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл,
10. Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
11. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
12. Бусад.
Г.Даваа
0 Сэтгэгдэл






















