Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.ЭНХБОЛД ДАРГА АА, ТА 19,2 ТЭРБУМ ТӨГРӨГ ХИЙСГЭЖЭЭ
Шадар сайд асан М.Энхболд энэ жилийн улсын баяр наадмаас өмнө 22-ын товчооны замыг ашиглалтад оруул, эс бөгөөс холбогдох хүмүүст хатуу хариуцлага тооцно хэмээн анхааруулга өгч байлаа. Түргэн авсан замын компаниуд ч “хариуцлага тооцно” гэсэн үгнээс нь айсандаа замаа бушуухан ашиглалтад оруулав. Улсын баяр наадмаар ч наадамчид шинэхэн сайхан замаар зорчоод, тав тухтай л баярласан биз. Гэвч бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг эл зам хоёрхон сарын настай байжээ. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 10-нд ашиглалтад орсон энэ зам хоёрхон сарын дараа буюу есдүгээр сарын сүүлчээр гэхэд эвдэрч, гэмтээд машин явахад тун ч хэцүү болов. М.Энхболд дарга наадмын дараа намар, амьдрал наадмаас хойш дахин үргэлжилнэ гэдгийг мартсан бололтой. Өнөөдөр, маргааш гэж яаруулахаас өөр арга зам, бусад эрсдэлийг тооцоогүй юм болов уу.
Баруун аймгууд руу салдаг уулзвараас Таван шарын төмөр замын гарам хүртэл 10.6 км зам тавихаар аль 2010 онд “Чи Чи Ар Ха” ХХК, “Бэрх зараа” ХХК-тай хамтран ажиллах гэ­рээ байгуулсан юм билээ. Энэ замын өртгийг тухайн үед 12 тэрбум төгрөг байхаар тооцоолж байжээ. Гүйцэтгэгч компаниуд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр замын ажлыг гүйцэтгэхээр тохирчээ. 2010 онд нэг км замыг таван тэрбумаар тавь­даг байсан бол 2012 онд 5,5 тэрбум төгрөгийн зардал гара­хаар нэмэгдсэн байжээ. Ингээд гүйцэтгэгч компани мэдээж алдагдал хүлээхээр болов. Алдаг­дал хүлээх нь тодорхой болсон “Бэрх зараа”, “Чи Чи Ар Ха” компани хурдан хугацаанд хамгийн хямд өртгөөр энэ замыг тавьсан болохоор богино наслах нь ч аргагүй юм. Энэ бүх мэдээллийг нийслэлийн авто замын газрын хяналтын инженер Т.Оюунбилэг тухайн үед хэлж байлаа.
Ингээд Шадар сайд М.Энхболдын даалгаснаар улсын баяр наадмын өмнө баруун аймгууд руу салдаг уулзвараас 22-ын товчоо хүртэлх 3.5 км замыг яаран барьсан нь үнэн. Зардлыг нь тооцвол 19,2 тэрбум төгрөг болох нь ч гарцаагүй үнэн. Энэ мөнгө ийнхүү салхинд хийссэн нь ч бас маргашгүй үнэн болж таарав. Зуу гаруй ажилтантай гүйцэтгэгч компаниуд туслагч байгууллага авахыг хүссэн боловч нэгэнт алдагдал хүлээж буй учраас боломжгүй болжээ.  
Аливаа ажил бүтэлгүйтвэл бид хариуцсан дарга нараас нь хариуцлага нэхдэг. Энэ бүх үйл явцыг анхнаас нь хянаагүй, дараагийн болоод өмнөх алхмуудаа тооцохгүйгээр үүрэг өгсөн Шадар сайд асан М.Энхболдын буруу. Наадмаас урьтаад 22-ын товчооны замыг ашиглалтад оруул хэмээн хатуу сануулж байснаа одоо эргэж нэг харвал ямар вэ. М.Энхболд дарга та магадгүй чанартай гэдэг ганцхан үгийг тэгэхэд хэлэхээ мартсан байх. Сонгуулийн өмнөхөн болсон явдал болохоор хатуу дарга болж харагдах гэсэндээ ийм зүйл хийчихэв үү. Ямартай ч, шинэ замууд чанаргүй хэмээн хэл ам таталдаг ч, 22-ын товчооны зам чанаргүй дотроо номер нэг нь болох биз. Хоёр жил ч биш хоёрхон сарын настай учраас. Наадмаас өмнө өнгө зүсээ зассан зам одоо явахын аргагүй эвдэрч хэмхэрчээ гэхээр одоо хариуцлагыг нь хэнтэй тооцох вэ.        

Б.Заяа
0 Сэтгэгдэл
yrgyi hiisgene gej bhgyi shdee . 3 ter bumaar ni zam taviad l busad nuuts dans ruu shdee
hvzvvgví enhboldoo tamd 2 yylaa yylzanaa tend chamaíg vhtel chin tarchilnaa bas vr hvvhed ger bvlchin hvrtel
4-р цахилгаан станцаас зүүн тийш явдаг зам бас маш муу юм байна лээ. Ийм зам тавьсан компаниудыг шалгаж, компанийг нь болон захирлыг нь дахин тендерт орох эрхийг нь хасах хэрэгтэй.
энэ луйварчин ёстой 7 голтой гэдэг шиг хулгайч юмаа төв аймгийн тэнэгүүд яахаараа энийг сонгоод байдгийг ойлгохгүй юм үхсэн хойно нь сүнс нь л тамд тарчилах байх даа
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197
Монголын нийслэлд нэгэн цагт эзэн сууж өөрийгоо олон хүнээр хүрээлүүлэн байхдаа та хотын хамаг газрыг зарж үрсэн гэгддэг биш билүү.
avilgagch,xotiin gazriin naimaachin gex ym vnen ym bol ATG sssshalgax l vldlee
луйвартаа хахаж хадаас болохгүй юм байх даа
manIIN NAAD MANGUURSAN VHER SHIG MALAA ALAH UIMSAN HEDEN VEEREE HAHAJ TEEGLEEREI
Дутуу цохиулсан үхэр шиг улаан нүдэлсэн луйварчин.
Энэ яасан идэж ханадаггүй, лүү шиг гэдэстэй хар тэнэг вэ. Шүүхэд дуудаж ард түмний өмчийг салгаж авбал таарна. Нийслэлийг, Онцгой байдлын хөрөнгийг идэхээрээ л нэг боллоо. Шалгавал таарна. Одоо энэ яригдаад байгаа нийслэлийн газрын асуудал бүгд энэ луйварчинтай холбоотой шүү.
ene hunii balagiig mglchuud heden uyeree edelnee, yostoi balag n baragdahgui hun neg bnaa
Хамгийн их уншсан