Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Цөөнхи олонхийн өмнөөс үүрэг хүлээх хариуцлага байхгүй гэдэгтэй санал нэг байна
Бүлгийн хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ирэх оны төсөв мөнгөний бодлогыг хэлэлцэхээс өмнө МАН-ын бүлгийн асуудлыг шийдэх бололцоотой юу. Хэрэв танай бүлэг дангаараа уг асуудлыг шийдлээ гэхэд дараа нь хариуцлагаа үүрэхэд бэлэн байгаа юу?
Д.Эрдэнэбат: МАН-ын бүлгийг байгуулах асуудал, өнөөдрийн тавьж буй  Монгол Улсын 2013 оны  төсөв болоод төрөөс баримтлах мөнгөний бодлогын чиглэлтэй шууд холбоотой амин чухал асуудал биш. Ганцхан бүлэг байгуулах тухай асуудал яригдаагүй. УИХ-ын дэгийн хуульд багц өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яригдаж байгаа юм. Тийм учраас МАН-ын бүлгийг байгуулах дан асуудал гэж ташаа ойлгож болохгүй. АН МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчидтай хамтарсан олонхийн засгийг бүрдүүлж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг биелүүлэх нь  олонхийн хүлээсэн үүрэг мөн. Цөөнхи олонхийн өмнөөс үүрэг хүлээх хариуцлага байхгүй гэдэгтэй санал нэг байна.  Тиймээс мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өнөөдөр хамтар засгийн эрх барьж буй намуудын хариуцлага байх болно гэдгийг хэлье.

С.Одонтуяа: Эмэгтэйчүүд орон нутагт нэр дэвшиж ялалт байгуулах  боломж байгаа

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг бага тусгасан гэсэн шүүмж байна. Үүнд танай нам ямар байр суурьтай байна вэ?

С.Одонтуяа: Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа ахалж ажилласан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн бичиж байгаа шиг  эмэгтэй гишүүд орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг мартсан  гэсэн зүйл байхгүй. Байж ч болохгүй. Ажлын хэсгийн хуралдаанаар квотын асуудал мэдээж яригдсан. Квотын асуудал дэмжигддэгүй байх үед  бид УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдахаас өмнө маш их тэмцэж байж батлуулсан. Харин орон нутагт   эмэгтэйчүүдийн нэр дэвшилт өндөр байдаг. Сүүлийн  сонгуулиудын дундаж дүнг үзэхэд  нэр дэвшилт 70-80 хувьтай байна. Дүүрэг, аймаг, сумдын ИТХ-д эмэгтэйчүүд ялалт байгуулсан удаа 40-50 хувьтай байна.  Тиймээс  эмэгтэйчүүдийн квотын асуудлыг  орон нутгийн сонгуулийн тухай хуульд 50-иас доошгүй хувь гэж оруулахгүй бол шаардлагагүй байсан. Зөвхөн хууль гэлтгүй намын удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулах юм бол эмэгтэйчүүд орон нутагт нэр дэвшиж ялалт байгуулах  боломж байгаа.

Б.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан