Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Манай оронд тарваган тахал гарсан уу

Сүүлийн хэдэн өдөр оросын мэдээллийн зарим сайтуудад Монгол оронд тарваган тахал гарлаа, Монголоос тахлын аюул нүүрлэж байна, монголд 17 настай залуу 39 настай эрэгтэй тарваган тахлаар өвдөж хорио цээр тогтоожээ гэсэн мэдээллүүд гарч байгаатай холбогдуулан ОБЕГ няцаалт ирүүлжээ.
Австралиас бусад бүх тив тарваган тахлын байгалийн голомттой, Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг нь Монгол оронд байдаг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувь 18 аймгийн 130 гаруй сум тарваган тахлын байгалийн голомттой.
Сүүлийн 5 жилд Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний 6 тохиолдол гарч, 7 хүн өвчилж 2 хүн нас барж Улсын онцгой комиссоос 116,6 сая төгрөгийн зардал гарган аюулгүй болгож байсан болно.
Тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илрэх, батлагдах тохиолдол бүрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор мэдээлэх үүргийг улс орон бүр хүлээдэг.
Монгол Улсад үүссэн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор мэдээлэх эрх, үүрэг бүхий байгууллага нь Халдварт өвчин судлалын үндэсний төв бөгөөд 2011, 2012 онд Монгол Улсад тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол, дэгдэлт гарсан тухай тус байгууллагын мэдээ гараагүй.
Иймд оросын мэдээллийн зарим сайтуудад гарсан дээрх мэдээлэл нь үндэслэлгүй болно. ОБЕГ-ын гамшигтай тэмцэх газар гэжээ.

0 Сэтгэгдэл