Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
ХӨРӨНГӨ ОРЛОГОО НУУСАН ХУРАНДАА НАРЫГ АЖЛААС ХАЛАВ
ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар хөрөнгө, орлогоо нуусан зарим хурандааг ажлаас нь халжээ. Тэрээр Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасан “нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсвэл хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй, татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас хална” гэснийг баримталж, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр, ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Мөнхтамга, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа нарыг цагдаагийн байгууллагын ажлаас нь халжээ. Түүнчлэн Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулгад Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж хариуцлага тооцсон бол Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Б.Алтан
0 Сэтгэгдэл



















