Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
ЛЕНИНИЙГ ХЯТАДУУДАД ЗАРАХ ГЭНЭ

Пролетарийн агуу их удирдагч гэгддэг Ленинийг Москва хотын улаан талбай дээрх бунхнаас гаргах, бунхныг нураах хөдөлгөөн,  жагсаал хийхээр бэлдэж байгаа аж. “Ленинийг гаргая!” нэртэй энэ хөдөлгөөнд 30 гаруй хэт үндсэрхэг, үнэн алдарт, хасагуудын байгууллагууд нэгдэжээ. Тус хөдөлгөөний зохион байгуулагчид нь Ленинийг энэ оны төгсгөл гэхэд гаргахыг шаардаж байгаа юм. Харин бунхнаас гаргасан занданшуулсан Ленинийг яах талаар “Ленинийг цогцсыг Хятадуудад зарах хэрэгтэй. Цаадуулд чинь Мао Зэдүн гээд өөрийн гэсэн бас нэг занданшуулсан цогцос бий” гэжээ. Ленинийг цогцсыг бунханаас зайлуулах нь албан ёсоор шийдэгдсэн даруйд хятадуудтай хэлэлцээр хийж эхлэх юм байна.
Лениний занданшуулсан цогцсыг муутгалгүй хадгалах гэж тусгай судалгааны төв ажилладаг. Олон сая гэм зэмгүй хүмүүсийг хомроглох устгасан цуст дэглэмийг байгуулсан хүнийг цоцгсыг хадгалах, хажууд нь харуул хамгаалалт гаргах гэж жил болгон олон сая ам.доллар зарцуулж байгаад Оросын үндсэрхэг үзэлтнүүд ихэд дургүйцэж байгаа юм. Ленинийг шарилыг хэрхэх талаар байсхийгээд л маргаан дэгддэг удалгүй намждаг. Эрх баригчид нь улс орны эв нэгдлийг хадгалах үүднээс ойрын хэдэн жилдээ Ленинийг бунханд нь байлгасан нь дээр гэж үзжээ. Учир нь, Оросын Коммунист намын үндсийг тавигч нь Лениныг бишрэн шүтдэг,  хүндэлдэг хүн хэдэн саяар тоологддог аж. Тэд ч Ленинийг бунхнаас гаргахыг идэвхтэй эсэргүүцэж байгаа юм. Ийм нөхцөлд энэ асуудал хурцадвал нийгэмд хагарал үүсч, улмаар улсын аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрч болзошгүй гэнэ. Удирдагчдаа занданшуулан бунханд хадгалж, баяр ёслолоор бунхант индэр дээр нь гардаг ёслолын эхийг өдгөө задран үгүй болсон Зөвлөлт улс гаргаж байсан. Улмаар Зөвлөлтийн талыг баримтлагч олон улсад экс удирдагчдаа занданшуулан хадгалдаг “моодтой” болсон. Оросууд ч үүнд нь тусладаг. Өдгөө дэлхий дээр төрийн удирдагчдаа энэ мэтээр зандашуулан бунханд байрлуулж, мөргөж байдаг цөөн хэдэн улс л бий. Мао удирдагчаа занданшуулсан БНХАУ, удирдагч Хо Ши Мин занданшуулсан Вьетнам, Ким Чен Ир ба Ким Ир Сен хоёроо занданшуулсан Хойд Солонгос гэх мэт. Харин манай улс бунханы асуудлыг аятайхан шийдсэн.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан