Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бодит байдал хийгээд МАН-ын удирдлага, гишүүдийн эрс тэс ялгаа
УИХ-ын гишүүн асан, МАН-ын нэр бүхий гишүүний нэг Э.Мөнх-Очирын “Үнэндээ манай нам зарим нэг гудамжны  хөдөлгөөнүүдээс дор болчихжээ” гэсэн ярилцлага соинд гарч, сайтуудад тавигдаад байна. Энэ бол өнөөдрийн явдал. Ердөө өчигдөрхөн нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын хорооноос 500 хүн МАХН-д эргэн очиж гишүүнчлэлээ сэргээлээ. Үүний өмнө ч бас 200, 300-гаараа МАН-аас гарч МАХН-даа эргэн ирж байгаагаа мэдэгдэн бат илэрхийлэхээ авч байлаа. Энэ бол олны өмнө, нээлттэй болсон бодит үйл явдал. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр дор нь хүмүүс хүлээгээд авчихсан.

Харин өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж АН-ыг баахан хараан зүхэж “дарангуйлагч, төрийн ажлыг гутааж байна” хэмээн  хэлж сэтгэлээ онгойлгоод гишүүд чинь танай намаас МАХН-д урваад байгааг юу гэх вэ гэснэ сэтгүүлчийн асуултад “Тэд гарлаа ч гэсэн манай намд шинэ гишүүн маш олноороо элсч байгаа” гэж байна.
Эндээс хоёр зүйл харагдаж байна. Дээр хэлсэнчлэн гишүүд нь МАН-аас бөөн цөөнөөрөө гарч байгаа нь, энэ л намд итгэж, элсч, намаа сонгуульд ялуулах гэж ёстой л гутлын улаа эргэтэл гүйж явсан хүмүүс нь намынхаа удирдлагуудад итгэл алдарч эхэлж. Энэ нь бодит байдал. Үүнийг Ө.Энхтүвшин, Г.Занданшатар мэтийн хэдэн хүн шиг зүгээр л “Урвагчид”, “албан тушаал горьдсон хүмүүс” гэж харж боломгүй байлтай. Намаасаа гарч байгаа хүмүүсийн тухайд Э.Мөнх-Очир “Зарим залуучуудыг ойлгож байна. Тэдний дунд миний таньдаг үе тэнгийн хүмүүс байна лээ. Бид бүгдээрээ намын байгууллагад хамт ажиллаж явсан залуус. Тэдэнтэй уулзаад харж байхад одоогийн МАН-ын удирдлагын буруу үйл ажиллагаанд сэтгэл дундуур үлдсэн учраас ийм шийдвэр гаргаж гэж бодогдсон” гэсэн нь бараг  голыг нь олоод хэлчихсэн юм болов уу. Энэ чинь хөндлөнгийн хүн биш намынх нь гишүүн, удирдах бүрэлдхүүнд нь байгаа хүн шүү дээ.

Харин Ө.Энхтүвшин,  Г.Занданшатар нарын хүмүүс үүнийг ухаарч явна уу. За даа бараг үгүй л болов уу. Гишүүд нь намаасаа гарах цуваа нэгэнт эхэлчихсэн үргэлжилсээр байхад тэд үүнийг олж харахыг ч хүсэхгүй, өнөө л 200 мянган гишүүнтэй, 90 жилийн түүхтэй нам гэдгээ улигласаар сууна. Хариуд нь хэлээд байгаа “манай намд шинэ гишүүн элссээр байгаа” гэдэг нь энэ бодит байдлын дэргэд хэр бодитой юм бэ. Сонгуулийн өмнө “Манай намд 5000 залуу элслээ” гээд 50 хүнд бат илэрхийлэх гардуулж байсан нь өнгөрчихлөө шүү дээ.  Тэгээд ч шинээр элсч байгаа гишүүд нь олны нүдэнд харагдаж сүр болох нь бүү хэл Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Н.Энхболд гурав өөрсдөө байгаа эсэх нь мэдэгдэхгүй болчихоод байгаа юм биш үү. Хааяа нэг нүдэнд харагдаж, чихэнд дуулдахаар юм хэлбэл тэр нь олны дургүйцлийг төрүүлэхээс хэтрэхгүй.
Ухаандаа УИХ-ын тухай хуулийн заалтыг “Нэг муу махан өгүүлбэр” гэж байгаа Ө.Энхтөвшин гэдэг хүнийг эрүүл ухаантай хүмүүс юу гэж ойлгож байгаа бол. Парламентад бүлэгтэй болъё гэсэн тэдний сэтгэлийг ойлгож хүндэтгэж байгаа ч Монгол Улсын хуулийг дагаж мөрдөхгүй, тэгсэн атлаа хуулийг ингэж доромжилж байгаа хүнээр удирдуулсан энэ намаас хүн дайжихаас яахав дээ. Ө.Энхтүвшин үүнээсээ ичих нь бүү хэл ойлгохгүй байгаа ч тухайн хүн ийм намын гишүүн гэж явахаасаа ичнэ байгаа даа даанч.  МАН-ын даргын энэ үг, энэ намын генсек асан У.Хүрэлсүхийн Төрийн ордонд УИХ-ын гишүүний эрхэнд халддаг гээд энэ намын удирдлагуудын хазгай гишгэсэн алхам бүр хэдэн гишүүнийг намаасаа “хөөсөн” бол.

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг шиг МАН гэдэг улс төрийн хүчин алдсан дээрээ улам л алдаж одоо алхам тутамдаа өөртөө булуу хурааж явна биш үү.
МАН-ын удирдлагуудын энэ “Ямагт бидний зөв” гэдэг философи эрин цагаасаа хэт хоцрогдоод 1990-ээд оноос өмнөх үеийн дарангуйлал, 1990-2012 он хүртэлх үеийн “намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэдэг араншингаараа яваад байвал юунд хүрдэг бол доо.

Ер нь олон нийтийнхээ, ялангуяа өөрийн гишүүдийнхээ үгийг сонсохгүй
Нэг нам бүү хэл бүхэл бүтэн улс гүрэн, тэгэх тэгэхдээ хэдэн улс орныг эзэлсэн түм гүрэн түүхийн хуудаснаас ор үгүй болсоно түүх хажуу дэргэд байж л байна. Хэдэн зууны түүхтэй Манж чин улс “Манж байхад монголоор яахав” хэмээсээр байгаад өнөөдөр түүхэнд зөвхөн нэр нь үлдсэн гашуун  түүх ч байж л байна санж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан