Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
С.Эрдэнэ: Хүний хөгжлийн мөнгийг нөхөж олгоно
Хүний хөгжлийн мөнгөө авч чадаагүй хүн олон бий. Тэд энэ мөнгөө авч чадах болов уу гэсэн хүлээлт тээсээр олон сар болж байна. Энэ мөнгийг ямар нэгэн байдлаар өгүүлнэ гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд хэлсэн удаатай. Тэгвэл эл мөнгийг иргэдэд өгөх боломж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, ниймгийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.

-Хүний хөгжлийн мөнгөө авч чадаагүй иргэд олон байна. Энэ мөнгийг өгөх боломж бий юу. Уг нь, энэ мөнгө бол хуульчлагдсан төсөвт мөнгө нь суусан байх ёстой биз?
-Яах аргагүй хуульчлагдсан мөнгө. Гэвч санхүүжилт нь дуусч, мөнгө нь дутсан. Хүний хөгжлийн сангийн данс улайсан, мөнгө байхгүй. Гэхдээ энэ мөнгийг өгнө. Яагаад гэхээр яалт ч үгүй хуульчлагдсан болохоор өгч таарна. Гэхдээ хэзэ гэдгийг тодорхой хэлэхэд хэцүү. Санхүүжилтийг нь 2013 оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Ер нь, энэ мөнгийг авч чадаагүй иргэдийн хувьд өөрсдөөс нь шалтгаалсан. Бичиг баримтын зөрчлөөс болоод мөнгө авч чадаагүй. Тэгвэл бичиг баримтаа бүрдүүлбэл мөнгөө авах боломжтой.
-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 660 мянган төгрөг авах ёстой. Үүнийгээ хүлээсээр л байна?
-Энэ мөнгийг гурван аймгаас бусдад нь өгөөгүй байгаа. Энэ мөнгөний эх үүсвэр бүрдвэл олгоно. Ямартай энэ ондоо багтааж олгож дуусгана.  
-Тэтгэврийн зөрүүг арилгах хууль батлагдсан. Хэзээнээс хэрэгжүүлэх вэ?
-Энэ хууль 900 гаруй мянган иргэнд үйлчлэх юм. Хууль үйлчлэх журмыг арваннэгдүгээр сард багтааж гаргана. Иргэн өргөдөл гаргаснаар энэ хуульд хамрагдах эрх үүснэ. Хууль үйлчилснээр тухайн хүний ажилласан хугацаа таваас арван жилээр нэмэгдэнэ. Жил нь нэмэгдээд ирэхээр халамжийн тэтгэвэртэй хүмүүс хувь тэнцүүлсэн, хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй нь бүрэн тэтгэвэртэй болж, бүрэн тэтгэвэртэй хүмүүсийн авдаг мөнгө нэмэгдэх боломжтой.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан