Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАЙГУУЛАН АЖИЛЛАХААР ТОХИРЧЭЭ
Арлын Япон Улсад ажлын айлчлал хийхээр зорьсон Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсын Гадаад хэргийн сайд К.Гэмбатай хэлэлцээ хийсэн байна. Шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын зорилтуудыг Л.Болд сайд Японы талд танилцуулж, “гуравдагч хөрш” болох Япон Улстай Стратегийн түншлэлийн зарчмаар харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцолжээ. Иймд дээрх бодлогын хүрээнд харилцааныхаа эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дуулгасан байна. Хоёр улсын гадаад хэргийн сайд нар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдлыг үнэлж, хүүхэд залуучуудын солилцоог өргөжүүлэх, НҮБ зэрэг олон улс, бүс нутгийн төвшний хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгджээ. Энэхүү яриа хэлэлцээний үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулан ажиллахаар тохирсон аж.

Үүнээс гадна Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд Ю.Эдано, Батлан хамгаалахын сайд С.Моримото, Либерал Ардчилсан намын дарга Ш.Абэ, Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны Гүйцэтгэх захирал Х.Ватанабэ нартай уулзаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх агуулгын талаар ярилцсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан