Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН өмнө нь олны төлөө ажиллаж байгаагүй
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийин дарга Д.Сарангэрэл нар хэвлэлийн хурал хийлгэж байна аа. Хэвлэлийн хурал ч яахав МАН хаврын УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш байнга л хийж байдаг, одоо бүр сар бүрийн эхээр хийж байх юм гэнэ. Хамгийн гол нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд МАН одоо өмнө байснаасаа огт өөр болж өөрчлөгдөнө гэдгэ мэдэгдлээ. Тэр  "Ардын нам олны тусын төлөө, хүний төлөө гэсэн улс төрийн хүчин болж өөрчлөгдөнө. Олны төлөө биш, зөвхөн албан тушаалын төлөө амбицтай хүн энэ намаас явж болно. Ардын нам цаашдаа олны төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн нам байх болно" гэж гэж байна.  
Энэ үгийг учир шалтгааны ухааны /логика/ үүднээс тунгаан бодвол цоо шинэ агуулга гарч ирж байна. Ямар нэгэн юмыг хийж эхэлнэ, өөрчилнө гэж байгаа бол өмнө нь тийм зүйл огт байгаагүй гэсэн болж таарна. Тэгэхээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга “МАН олны тусын төлөө, хүний төлөө гэсэн улс төрийн хүчин болж өөрчлөгдөнө” гэж хэлж байгаа нь “МАН өмнө нь олны төлөө биш, хүний төлөө биш нам байсан” гэсэн үг болж таарч байна.
90 жилийн түүхтэй, марксизм ленинизмийг шүтэн дээдэлж бүх дэлхийг хувьсгалын улаан тугаар бүрхэх гэж явсан, дараа нь түүнийгээ таягдан хаяж зөвхөн засгийн эрхийн төлөө тэмцэж байсан энэ нам энэ бүхий л  хугацаанд ард түмнийхээ төлөө, олон түмний төлөө яваагүй юм байна.
Тэгээд юуны төлөө явж, тэмцэж, сонгууль бүрээр сайхан сайхан зүйл амлаж явсан юм бол гэсэн асуулт гарч ирж байна.
Тэгэхээр өөрсдийн нь хэлээд байдаг улс төрийн нам гэдэг бол засгийн эрхийн төлөө л тэмцдэг гэсэн бас нэг томъёолол санаанд бууж байна аа.
Ингээд МАН өнгөрсөн 90 жилийн хугацаанд ердөө л засгийн эрх мэдэл, зөөлөн суудлын төлөө ажиллаж зүтгэж байж. Үнэхээр ч олны төлөө, хүний төлөө гэсэн зүйл хийгээгүй, зөвхөн өөрсдийнхөө нэр төр, албан тушаалын төлөө яахаас буцахгүй улс төрийн хүчин гэдэг нь олон зүйлээр харагдаж нотлогдож байна. Сонгууль бүрээр луйвар хийж талийгаач нарын нэрийг барьж өөрсдийнхөө төлөө санал өгүүлдэг, хэдэн мянган хүний нэрийг давхардуулан бичдэг байсан  зэргийг нь байя гэхэд, засгийн эрх авах гэж хэн хүнийг муурч унатал нь амлаж, донгоддог олон амлалтаа нэгийг нь ч биелүүлдэггүй байсныг бодоход л хангалттай. За тэгээд хуулийг  зөвхөн өөрсөддөө зориулан завхруулж, зөрчиж, зарим нь  хуулийг орондоо засч, өөрчилж байсан нь ч бий.
Энэ бүхэн бол өөрсдийгөө МАН гээд бодчихсон хэдхэн хүн л өөрсдийнхөө төлөө хийж байснаас биш ард түмэн олны төлөө гэсэн сэтгэл тэдэнд огт байгаагүй хэрэг. Үүнийг л Г.Занданшатар дарга хэлээд, батлаад  байна.
Түүний хэлсэн үгэнд бас “Олны төлөө биш, зөвхөн албан тушаалын төлөө амбицтай хүн энэ намаас явж болно” гэсэн үг явж байна. Энэ бол өмнө нь “Олны төлөө биш, зөвхөн албан тушаалын амбицтай хүн байвал энэ намд орж болно” гэсэн уриатай байсан хэрэг. Өөрөөр хэлбэл олны төлөө, хүний гэсэн хүмүүсийг энэ нам урьд нь үзэн ядаж хөөдөг байж. Нээрээ ч энд тэндээс олсон цуглуулсныг нь ямар ч хэрэггүй олон түмэнд тарааж өгөх гээд байвал эрх мэдэлтэн, дарга нарт ямар сайхан байхав дээ. МАН-ынхан үнэхээр авч, луйвардаж байснаас биш олон түмэнд өгч байсан биш.
Одоо л харин  өөрчлөгдөн шинэчлэгдэж бүх зүйл урвуу болоод ирэхээрээ албан тушаалд дуртай ийм хүмүүсийг ирүүлэх биш, явуулах болж байгаа юм байна. Нээрээ бодоод байхад өөрсдөө албан трушаалгүй болчихоод байхад ёстой “аав дээр ээж дараа” гэдэг шиг тийм хүмүүсээр одоо яахав дээ.
Ийнхүү өөрсдийгөө МАН гээд итгэчихсэн энэ нэг хэдэн хүн  албан тушаалгүй болж жирийн хүн шиг амьдраад ирэхээрээ амлах худал зүйл ч байхгүй болж жинхэнэ үнэнээ хэлж эхэлж байгаа нь энэ.
Үгүй яахав үнэнээ хэлж байгаа нь сайхан байна, хэлж байгаа нь үнэн байгаад хэрэгжвэл бүр сайхан байна.
Эсвэл зүгээр л алдагдсан эрх мэдлээ олж авах гэж бас дахиад хулхин дээр цэцэг ургуулж байна уу. Мэдэх л улс даа.

Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан