Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
БОНХЯ-ныхан шуурхай хурлаа ажлын бус цагаар хуралдуулна
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын санаачилгаар удирдах ажилтны шуурхай хурлаа ажлын бус цагаар хийж байхаар тогтжээ. Өнгөрсөн хугацаанд салбарын шуурхай хурал даваа гараг бүрийн 09:30 цагт эхэлж, хоёр цаг орчим хуралддаг байсан бол энэ сарын 1-нээс эхэлж, даваа гараг бүрийн 17:00 цагаас хуралдаж байхаар болсон байна. Ингэснээр ажлын цагаа удирдах ажилтнууд бүрэн ашиглаж, төрийн албан хаагчид ажлын өндөр ачааллын өдөр иргэдэд бүтэн цагаар үйлчлэх боломж бүрдэж байгаа гэнэ.
Яамны удирдах ажилтны шуурхай хурлаар газар, хэлтэс, харьяа нэгжүүд өнгөрсөн долоо хоногийн ажлаа тайлагнаж, ирэх долоо хоногт хийх ажлаа төлөвлөж хэлэлцдэг аж. Мөн салбарын хэмжээнд тулгамдаж буй онцгойлон анхаарал хандуулах цаг үеийн шинжтэй асуудлуудыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй.
Шуурхай хуралд яамны газар, хэлтэс, албад, үндэсний хороод, харьяа байгууллагын бүх удирдах албан тушаалтан биечлэн оролцож, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаас үүрэг чиглэл авч ажилладаг юм байна.

Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан