Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австралийн Гадаад хэргийн сайд Боб Каррыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай орон айлчилж буй Австралийн Гадаад хэргийн сайд Боб Каррыг өнөөдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч хоёр оны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ үед Гадаад хэргийн сайд айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Австралийн найрсаг харилцаа олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Үүний зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын үр өгөөжийг хангах асуудал чухал байгааг дурдлаа.
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг олон улсын нөлөө бүхий байгууллага болгох талаар даргалагч орны хувьд ихээхэн анхаарч байгаа. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Ерөнхий нарийн бичгийн даргатай болголоо. Сайд нарын түвшний уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна. Бид Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчтэй хамтран “Ардчиллын төлөөх Азийн түншлэл” гэсэн санаачилга дэвшүүлж, бүс нутгийн зөвлөлдөх механизм бий болгох талаар хүч чармайлт тавьж байна. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд идэвхтэй оролцон өөрийн хувь нэмрийг оруулж буйдаа бахархалтай байдаг хэмээн Ерөнхийлөгч хэлэв.
Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр хэлэхдээ “Манай хоёр орны харилцаанд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоо Австралийн 54 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний зэрэгцээ австралийн тэтгэлгээр монголын оюутнуудыг сургах, цаашид тоог нь нэмэгдүүлэх бодлого барьж байна. Одоо 350 монгол оюутан австралид сурч байгаа” хэмээгээд олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ажиллах талаар саналаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай орон айлчилж буй Австралийн Гадаад хэргийн сайд Боб Каррыг өнөөдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч хоёр оны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ үед Гадаад хэргийн сайд айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Австралийн найрсаг харилцаа олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Үүний зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын үр өгөөжийг хангах асуудал чухал байгааг дурдлаа. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг олон улсын нөлөө бүхий байгууллага болгох талаар даргалагч орны хувьд ихээхэн анхаарч байгаа. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Ерөнхий нарийн бичгийн даргатай болголоо. Сайд нарын түвшний уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна. Бид Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчтэй хамтран “Ардчиллын төлөөх Азийн түншлэл” гэсэн санаачилга дэвшүүлж, бүс нутгийн зөвлөлдөх механизм бий болгох талаар хүч чармайлт тавьж байна. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд идэвхтэй оролцон өөрийн хувь нэмрийг оруулж буйдаа бахархалтай байдаг хэмээн Ерөнхийлөгч хэлэв.
Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр хэлэхдээ “Манай хоёр орны харилцаанд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоо Австралийн 54 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний зэрэгцээ австралийн тэтгэлгээр монголын оюутнуудыг сургах, цаашид тоог нь нэмэгдүүлэх бодлого барьж байна. Одоо 350 монгол оюутан австралид сурч байгаа” хэмээгээд олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ажиллах талаар саналаа илэрхийллээ.
0 Сэтгэгдэл






















