Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хуралдааныг хийхийг хүсэв
Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар манай оронд айлчилж буй Киргизийн парламентын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Засгийн газар хоорондын комиссын хоёр дахь хуралдааныг ойрын үед хийх шаардлагатай байгааг онцлов. Мөн Киргизийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг Монгол Улсад айлчлахыг урьсан байгаа гэдгийг дуулгав.
2004 онд Засгийн газар хоорондын комисс анхны хуралдаанаа хийснээс хойш дахин хуралдаагүй. Тиймээс комиссын хуралдааныг ойрын үед хийж, Киргизийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын айлчлал хэрэгжвэл хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж бодож байна.
 
Бид киргиз нөхөддөө туслахаар сан бий болгосон. Ер нь бидэнд заагаад байх зүйл бол байхгүй. Харин хуваалцах туршлага бий гэдгийг өмнө нь хэлж байсан. Бидний ололт амжилтыг судлахаас гадна алдаа онооноос сургамж авах нь чухал байх гэж Ерөнхийлөгч хэллээ.
 
Киргизийн парламентын төлөөлөгчид хэлэхдээ “Таны Киргизид хийсэн айлчлал, парламентад хэлсэн үг бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн.  Өнөөдөр тантай эргэн уулзаж байгаадаа баяртай байна” гээд Монгол Улсын Их Хурал, боловсролын систем, гадаадын хөрөнгө оруулалтын талаар асууж сонирхов.
 
Ерөнхийлөгч тэдний асуултад хариулахдаа УИХ-ын сонгууль явуулахад ямар бэрхшээл учирдаг, өнөө жил анх удаа иргэдийн саналыг цахим төхөөрөмжөөр авч тоолсон, одоо орон нутгийн сонгуульд энэ төхөөрөмжийг дахин ашиглах гэж байгаа, гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй байх ёстой, харин холбогдох хуулиудыг сайжруулах шаардлагатай байгаа талаар тодорхой мэдээлэл өглөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан