Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ц.ЦОЛМОН: УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДҮГНЭЭД МАХН-Д ЭЛССЭН

УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элсчээ. Түүнтэй энэ талаар цөөн хором ярилцлаа.
-Таныг МАХН-д элссэн гэх юм. Яагаад энэ намыг сонгох болов?
-“Шударга ёс” эвсэлд багтсан хоёр нам бие биеэ үгүйсгэж байгаа улс төрийн нөхцөл байдлыг дүгнээд МАХН-д элсэх шийдвэр гаргасан юм. Ийм шийдвэр гаргаж байгаа гэдгээ намынхаа удирдлагад хэлсэн. МАХН, МҮАН-ыг нэгдэж, нэг хүчтэй улс төрийн хүчин болох ёстой гэсэн байр суурийнхаа хүрээнд хийсэн сонголт ч гэж хэлж болно.
-МҮАН-ын дарга М.Энхсайхан юу гэж байна?
-Би намаасаа гарч байгаагаа мэдэгдэх үүрэгтэй шүү дээ. Энхсайхан дарга бид хоёрын яриа нэг их сонирхолгүй.
-Намын батлахаа авсан уу?
-Авсан байгаа.
-МҮАН-даа сэтгэл дундуур явдаг учраас МАХН-тай нэгтгэх санал гаргаж байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм зүйл байхгүй. МҮАН-ын даргыг сольсноор намын гишүүнчлэл, нөлөө, рейтинг нэмэгдэх байх гэж тооцож байлаа. Гэвч тэгээгүй. МҮАН бахь байдгаараа л байна. Тухайн үеийн тооцоо, шийдвэр оновчтой биш байсан.
-Сүүлийн үед ““Шударга ёс” эвсэл задарна. МАХН, МҮАН-ынхан хоорондоо таарамжгүй байгаа” гэх яриа түгэх боллоо. Энэ үнэн үү?
-Өнөөдрийн бодит байдлыг ний нуугүй хэлэхэд, МАХН-ынхан МҮАН-ыг үгүйсгэдэг, голдог. МҮАН-ынхан МАХН-ынхныг үгүйсгэдэг, голдог ийм процесс явж байна. Энэ нь мэдээж, тухайн хүмүүсийн ашиг сонирхолтой холбоотой. Монголчуудын муу зан илэрч байна гэж дүгнэж болно. Хоёр хүн нийлж компани байгуулчихаад овоо мөнгөтэй, эрх мэдэлтэй болж ирэхээр хоорондоо муудалцдаг асуудал гардаг даа. Тиймэрхүү маягийн процесс явж байгаа. 5-6 сарын өмнө МАХН, МҮАН хоёулаа л УИХ-д суудалгүй, бие биедээ хэрэгтэй гэж “Шударга ёс” эвслийг байгуулаад сонгуульд оролцсон. Сонгуулийн үр дүнгээр засаг төрөө ч барилцаад явж байна.
-Ингэж бие биеэ үгүйсгэх байдал орон нутгийн сонгуультай холбоотой гэж хэлэх хүн ч байна. Ер нь, “Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох вэ?
-Орон нутгийн сонгуульд оролцох гэж байгаа байдлыг харахад, нэг тал нь өөрсдийгөө хэт үнэлсэн, нөгөөгөө дутуу үнэлэх хандлага ажиглагдаж байна. Энэ хандлага төвөөсөө орон нутаг руу тархаж байгаа. МАХН, МҮАН хоёр орон нутагт цөөхөн газар л хамтарч сонгуульд оролцох юм шиг ээ. Олон газар тус тусдаа оролцоно.
Энэ нь орон нутагт байгаа хүмүүсээс шалтгаалж байгаа гэхээс илүү хоёр намын энд ажилладаг хүмүүсийн хандлагаас хамаарч байна. Орон нутгийн сонгуульд тус тусдаа оролцсоноор хоёр нам өөр өөрийнхөө улс төрийн жин панг шалгая гэсэн зүйл гэж ойлгож байгаа. Жишээ нь, нэг аймагт МАХН сонгуульд давамгайлж орно гэхээр МҮАН тийм байх ёсгүй гэдэг. Өөр нэг аймагт МҮАН давамгайлж оръё гэхэд МАХН тийм байх ёсгүй гэж байгаа. Ингэж өөрсдийнхөө нөлөөг хэтрүүлж, хамтрагчаа дутуу үнэлдэг байдал ажиглагдаж байна. Тэгэхээр энэ удаагийн орон нутгийн сонгууль хэн нь хэн бэ гэдгийг харуулна. Хүмүүст нөхцөл байдлыг ойлгох, ухаарах бололцоо олгох байх. Энэ сонгуулийн дараа хоёр намын нэгдэх үйл явц эрчимтэй явах байх гэж бодож байгаа. Би МҮАН-д байгаа олон гишүүн, найз нөхдөө аль болох нэг улс төрийн хүчин болгох чиглэлээр санал санаачилга гаргаж ажилаач ээ гэж хэлмээр байна.
-Яагаад?
-Монголын боловсон хүчний нөөц олон намд хуваагдаж, тус тусдаа үр дүнтэй ажиллах бололцоо байхгүй. Энэ нь бидний хардаж ярьдгаар бол гадаадынханд л ашигтай. Монголчуудад ашиггүй ийм нөхцөл байдал бий болчихоод байна.
-Хэрэв МАХН, МҮАН нэгдвэл “Шударга ёс” эвсэл байхгүй болно гэсэн үг үү?
-Эвслийг бүрдүүлж байгаа хоёр нам нэгдсэнээр “Шударга ёс” эвсэл тарна гэж ойлгож болохгүй. Харин эвслээс аль нэг нам нь гарвал эвсэл хүчингүй болно. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, эвсэл бас хоёр янз. Сонгуулийн өмнөх эвсэл, сонгуулийн дараахь эвсэл гэж. Энэ хоёр нам нэгдсэнээс болж задрал бутрал ч гарахгүй. Баримт бичгийн хувьд өөрчлөх зохицуулах зүйл гарч магадгүй. Тийм учраас ямар нэг асуудал гарахгүй гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
ganbold
tsolmon ta mongoliin uls tord tun kheregtei ukhaantai khyn shyy 2016 ond ta tanii khiisen ajil amjiltand khyrsen baina sain ajillaaarai
2012.10.21