Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД КВОТ ТОГТООХ ЗААЛТ НЭМЭХ НЬ
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Р.Бумаа нар Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Тэдний санаачилсан хуулийн төсөл нэг л заалттай. Тодруулбал, орон нутгийн сонгуульд “нам, эвслээс нэр дэвшигчдийн жагсаалтад аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна” гэсэн заалтыг дээрх хуульд нэмж өгөхийг хүсч байгаа юм. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажил энэ сарын 9-нд дуусна. Үүнээс өмнө буюу энэ сарын 5-наас хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж эхлэхийн тулд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавьсан байна.
Учир нь, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг батлагдсаны дараа энэ хуульд эмэгтэйчүүдийн квотын асуудал тусгагдсангүй гэж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгт олон санал, гомдол, шүүмжлэл ирсэн гэнэ.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх үед улс төр дэх хүйсийн тэгш байдлыг 2008 оныхоор баримжаалжээ. Тухайн үеийн дүнгээс үзэхэд, аймаг, сум, дүүргийн хэмжээнд нам, эвслээс нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хувь хуульд тусгайлан заасан квотгүйгээр дунджаар 40, суудал авсан эмэгтэйчүүдийн хувь нь дунджаар 30 байж. Үүнийг орон нутагт жендэрийн тэгш байдал УИХ-ын оролцоогүйгээр үндсэндээ хангагдсан, Монгол Улс НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын нэг жендэрийн тэгш байдлыг хангах үүргээ орон нутгийн төвшинд хангалттай биелүүлсэн үзүүлэлт гэж үзээд Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд квотын асуудлыг тусгаагүй гэнэ. Гэвч өнөөдөр улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн, өрсөлдөөн ширүүссэн учир 2008 оны үзүүлэлтийг харгалзаж хуульд квотын тухай оруулаагүй нь буруу гэж олон хүн шүүмжилсэн учир УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг дээрх хуулийн төслийг санаачилж өргөн барьснаа өчигдөр сэтгүүлчдэд дуулгалаа.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн гаргасан амжилтыг бататгах заалтыг Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд оруулж байгаа юм. Энэ талаар Засгийн газраас санал авсан. Бидэнд дэмжлэг үзүүлсэн. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажил дуусахаас өмнө яаравчлан хуулиа батлуулах хэрэгтэй байна. Хугацаа маш бага үлдлээ. Тиймээс энэ хуульд оруулах өөрчлөлтийг бодолцож нэр дэвшигчдээ бүртгээрэй. УИХ-ын бусад гишүүн хуулийг дэмжиж өгөөрэй гэж уриалмаар байна” гэв.

0 Сэтгэгдэл