Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
АН орон нутагт нэр дэвшигчдээ энэ сарын 9-нд тодруулж дуусна гэв
АН сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт хийдэг “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11” уулзалтаа өнөөдөр хийсэн юм. в. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Э.Батсуурь нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. УИХ, НИТХ-ын сонгуульд хэрэглэсэн пропорциональ систем орон нутагт ч хэрэгжих ёстой гэж Ардчилсан нам үзэж байна. Тиймээс сөрөг хүчний зүгээс хүчтэй шүүмжилж буй Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хуудуутай хэмээн үзэхгүй байгаагаа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлж байв. Ардчилсан нам орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ бүрэн тодруулж дуусаагүй байгаа гэнэ. Энэ сарын 9-н гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдээ зарлана гэлээ. Мөн Засгийн газарт хамтарч буй намууд болох АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл орон нутаг болон цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж орохоор тунхагласан. Гэвч тунхаглал ёсоор болохгүй бололтой. Түүнчлэн засгийг бүрдүүлэгч субьектийн нэг тал болох Шударга ёс эвсэл дотооддоо зөрчилтэй байгаа. Гэхдээ энэ нь Засгийг задлах шалтгаан болохгүй хэмээн АН үзэж байгаагаа мэдэгдлээ. Мөн сонгуульд эвсч орохгүй ч дээрх намууд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа гэнэ. Дээрх намууд УИХ-ын сонгуульд тус тусдаа орсон ч, үр дүнгээрээ эвсч олонхийг бүрдүүлсэн. Тиймээс орон нутагт ч гэсэн энэ хувилбар хэрэгжиж болно хэмээн АН харж байгаа аж. Ер нь Ардчилсан нам удирдлагын хэвтээ тогтолцоотой тул орон нутгийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх, бусад улс төрийн хүчинтэй эвсэх эсэхийг орон нутгийн намын байгууллага шийднэ гэлээ.
Түүнчлэн Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан төрийн албаны хүнд суртлыг арилгах ажлыг хийнэ гэв. Төрийн албыг нийтийн алба болгон, иргэндээ үйлчилдэг болгохын тулд халаа сэлгээ хийнэ гэдгээ ч мэдэгдсэн юм.
Мөн энэ үеэр УИХ, Засгийн газар, нийслэлийн хэмжээнд гаргаж буй томоохон шийдвэрт иргэдийн саналыг тусгаж байхаа дуулгалаа. Мөн АН-ын Монгол хүн-2020 хөтөлбөрийн нэг хэсэг болох ажилласан жилийг нөхөн тооцох хуулийг гаргаснаа мэдэгдсэн юм. Түүнээс гадна нийгмийн халамж, даатгалын байгууллагыг улс төрийн хараат байдлаас гаргаж, удирдлагын босоо тогтолцоотой болгосон хэмээв. Түүнчлэн тус намын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, “Засгийн газарт орж ажиллаж байгаа дэд сайдуудын хувьд туршлагатай, мэдлэгтэй хүмүүс байгаа болохоор АН-аас дэвшүүлж байгаа ажлууд биелэлээ олно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
АН сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт хийдэг “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11” уулзалтаа өнөөдөр хийсэн юм. в. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Э.Батсуурь нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. УИХ, НИТХ-ын сонгуульд хэрэглэсэн пропорциональ систем орон нутагт ч хэрэгжих ёстой гэж Ардчилсан нам үзэж байна. Тиймээс сөрөг хүчний зүгээс хүчтэй шүүмжилж буй Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хуудуутай хэмээн үзэхгүй байгаагаа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлж байв. Ардчилсан нам орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ бүрэн тодруулж дуусаагүй байгаа гэнэ. Энэ сарын 9-н гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдээ зарлана гэлээ. Мөн Засгийн газарт хамтарч буй намууд болох АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл орон нутаг болон цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж орохоор тунхагласан. Гэвч тунхаглал ёсоор болохгүй бололтой. Түүнчлэн засгийг бүрдүүлэгч субьектийн нэг тал болох Шударга ёс эвсэл дотооддоо зөрчилтэй байгаа. Гэхдээ энэ нь Засгийг задлах шалтгаан болохгүй хэмээн АН үзэж байгаагаа мэдэгдлээ. Мөн сонгуульд эвсч орохгүй ч дээрх намууд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа гэнэ. Дээрх намууд УИХ-ын сонгуульд тус тусдаа орсон ч, үр дүнгээрээ эвсч олонхийг бүрдүүлсэн. Тиймээс орон нутагт ч гэсэн энэ хувилбар хэрэгжиж болно хэмээн АН харж байгаа аж. Ер нь Ардчилсан нам удирдлагын хэвтээ тогтолцоотой тул орон нутгийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх, бусад улс төрийн хүчинтэй эвсэх эсэхийг орон нутгийн намын байгууллага шийднэ гэлээ. Түүнчлэн Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан төрийн албаны хүнд суртлыг арилгах ажлыг хийнэ гэв. Төрийн албыг нийтийн алба болгон, иргэндээ үйлчилдэг болгохын тулд халаа сэлгээ хийнэ гэдгээ ч мэдэгдсэн юм.
Мөн энэ үеэр УИХ, Засгийн газар, нийслэлийн хэмжээнд гаргаж буй томоохон шийдвэрт иргэдийн саналыг тусгаж байхаа дуулгалаа. Мөн АН-ын Монгол хүн-2020 хөтөлбөрийн нэг хэсэг болох ажилласан жилийг нөхөн тооцох хуулийг гаргаснаа мэдэгдсэн юм. Түүнээс гадна нийгмийн халамж, даатгалын байгууллагыг улс төрийн хараат байдлаас гаргаж, удирдлагын босоо тогтолцоотой болгосон хэмээв. Түүнчлэн тус намын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, “Засгийн газарт орж ажиллаж байгаа дэд сайдуудын хувьд туршлагатай, мэдлэгтэй хүмүүс байгаа болохоор АН-аас дэвшүүлж байгаа ажлууд биелэлээ олно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Д.Намнан
0 Сэтгэгдэл






















