Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Д.Батцогт: Орон нутгийн сонгуульд ямар ч байсан МАН-тай хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн
УИХ-ын гишүүн Д.Батцогтоос Орон нутгийн сонгуулийн талаар цөөн асуултад хариу авлаа.

-Танай намын хувьд орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох гэж байна вэ. АН-тай хамтрана гэсэн мэдээлэл бий?
-Орон нутгийн сонгуульд АН-тай хамтран оролцох тухай ярьж байна. Гэхдээ ямар байдлаар хамтрахаа одоогоор тогтоогүй байна.
-Засаг байгуулсан шигээ явах уу. Аль эсвэл үр дүнгээрээ хамтрах уу. АН-ынхны хувьд үр дүнгээрээ хамтарна гэж ярьж байсан?
-Яг ямар байдлаар хамтрахаа эцэслэж тогтоогүй байгаа. Учир нь, АН-ын орон нутаг дахь гишүүд бас дангаараа орох гээд байгаа бололтой. Аль болох дангаараа эрх барих сонирхол байгаа байлгүй. Тийм болохоор яг эцэслэж тогтож чадаагүй л байна.
-Танай нам дангаараа орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй юу?
-Дангаараа орно гэдэг хүндрэлтэй. Гишүүнчлэлийн хувьд ч гэсэн янз бүр байдаг болохоор хэцүү. Тэгээд ч зардал мөнгө их гарна шүү дээ. Жижиг намуудын хувьд зардал мөнгө гэдэг хүндрэлтэй асуудал. Орон нутагт байгаа гишүүн болгон л өрсөлдөхийг бодож байгаа. Бидний зүгээс тэднээс хэн нь сонгогдох магадлал өндөр байна вэ гэдгийг харна.
-УИХ-ын гишүүн Г.Уянгын хувьд АН-аас гадна хэд хэдэн намтай хамтрах тухай ярьсан байсан?
-Ер нь, энэ асуудлыг намын түвшинд ярьж л байна. Эцсийн шийдвэр гараагүй байна. Гэхдээ ямар ч байсан МАН-тай хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан