Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Н.Лувсанжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 12.00 цагаас эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учир өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох, Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах зэрэг асуудал хэлэлцэх асуудлын дараалалд багтсан байна. Харин чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар гишүүдийн тавьсан асуултад хариулт өгна.

Байнгын хороодоор доорх асуудлыг хэлэлцэнэ.
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал: Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудал.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал: Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг чөлөөлөх, томилох тухай асуудал;

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал: Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан