Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
АН БОЛОН ЭВСЭЛД МАД ТАВИХ МАН-ЫН НҮҮДЭЛ МУХАРДАВ

Олонхийн дарамт, түрэмгийллээс болж бид бүлэг байгуулах эрхгүй болчихлоо гэж анхдугаар чуулганаас хойш гомдоллож яваа МАН-ынхан тунирхлаа улам гүнзгийрүүлэх шаардлагатай болох нь. Учир нь, Үндсэн хуулийн цэцэд анхдугаар чуулганыг хууль бусаар явуулж, спикерийг булхайтай сонгосон хэмээн өргөдөл гарган, маргаан үүсгүүлэхээр хандсаныг нь цэцийнхэн авч хэлэлцээд хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзжээ. Иймд Ардын намын гомдох байгууллага нэгээр нэмэгдэв. Тодруулбал, АН болон эвслийнхэнд тунирхаж байсан бол одоо Үндсэн хуулийн цэцэд гомдох шаардлагатай боллоо.
Тус нам нулимс дуслуулан гүйж, гомдлын үг унагадаг байсан. Харин нөхцөл байдал тэдний эсрэг чиглэж, нүүр буруулж буй тул маш чангаар цурхиран уйлж, хашхирах л үлдэж байх шиг. Өөрөөр хэлбэл, жагсаал цуглаан зохион байгуулах. Үүнийг ч хийх биз. Намын ахмад зүтгэлтэн гэх хүмүүст үүрэг даалгавар өгнө. Араас залуучуудаа мордуулах байх. Энэ мэтээр тэмцэл өрнөж, дуу хоолойгоо нийгэм тийш зүглүүлэхийг үгүйсгэхгүй.
Мөн цэцийнхнийг буруу ажилласан гэж буруутган, чадавхи, чадамжийн асуудлыг ч хөндөх нь гарцаагүй. Ямар гэсэн тэд дуулгавартайгаар хүлээн авахгүй нь ойлгомжтой. Давж заалдана, давуулж тонгорно гээд л үзэж тарах биз. Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр хэр маргаан дагуулахыг тааж мэдэхэд бэрх. Анхдагч улс төрийн хүчин ахмад настай намынхан уг шийдвэрийн талаар сонсч дуулсан байна. Өргөдлийг нь хүлээн авахгүй гэсэнд тунчиг таагүй хандаж, хариу цохилт үзүүлэхээр бэлтгэж буйгаа ч нуусангүй. Магадгүй тэд асуудал нэгэнт ийм дээрээ тулсан болохоор маш нарийн, хурдацтай хариу цохилт үзүүлэх буюу ёстой л цахилгаан дайны төлөвлөгөө боловсруулж суугаа болов уу. Тэр нь өнөөдрөөс эхэлнэ.
Чухам цэцийнхэн ямар шийдвэр гаргасныг сонирхох нь зүйтэй байх. МАН-аас маргаан үүсгүүлэхээр мэдүүлсэн өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагва урьдчилан судалж үзсэн байна. Тэрээр ээлжит сонгууль болон парламентын даргыг сонгохтой холбоотой дараахь баримт бичгийг холбогдох байгууллагуудаас гаргуулан авчээ.
Ерөнхийдөө анхдугаар чуулган зохих ном журмын дагуу эхэлж, гишүүд тангаргаа өргөсөн гэж үзсэн байна. Харин маргаан үүсгэсэн хоёр дахь ахмадаар хурал даргалуулсан асуудлыг нягтлаад “Хуульд заасан УИХ-ын хуралдааны ирц бүрдсэн тул тус хуралдааныг төрийн үйл ажиллагаа тогтвортой, тасралтгүй үргэлжлэх Үндсэн хуулийн шаардлагыг иш үндэс болгон хамгийн ахмад гишүүн болох Л.Цогоор удирдуулан явуулсан, УИХ дахь олонхийг зөвшилцөн бүрдүүлсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, “Иргэний Зориг-Ногоон намаас нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн З.Энхболдыг тус хуралдааны дийлэнх олонхийн саналаар УИХ-ын даргаар сонгосон зэрэг нь УИХ-ын тогтоол, хуралдааны тэмдэглэл, гишүүдийн ирцийн дэлгэрэнгүй бүртгэл гэх мэт нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байгаа” гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн тогтоолдоо тэмдэглэжээ. Тиймээс нэр бүхий иргэдийн өргөдөл мэдээлэлд дурдсан парламент дахь нам эвслийн бүлэг байгуулах шаардлага нь Үндсэн хуулийн 24.1, УИХ-ын тухай хуулийн 26.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх асуудал гэж үзсэн байна.
Нэгэнт ийм шийдвэр гаргасан болохоор гишүүн Ц.Цолмон, С.Дэмбэрэл нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн дагуу намын бүлэг байгуулах асуудлаа шийдэхээс өөр гарцгүй болов, МАН-ынхан. Ийнхүү шатрын өрөг дээрх намуудын тулаан цааш үргэлжлэх нь. Ерөнхийдөө АН болон эвслийнхэнд тавьсан шалаа нь нэг их амжилт олсонгүй. Өөрсдөд гай тарьсан нүүдэл болж хувирлаа. Олонхи ч ийм зүйл болно гэдгийг нь мэдсэн биз. Тиймээс ч цэц хэрхэн шийдэхийг хүлээн суусан. Олон таван үг яриагүй. Ёстой л түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг л энэ бололтой.
Ардын намын удирдлагууд нүүдлээ буруу тооцсоны гай ч гэлтэй. Анхнаасаа ахмад настантай гэдгээрээ бардамнаж, анхдугаар чуулганыг гацаах шаардлагагүй л байсан болов уу. Нөхцөл байдал ингэж эргэнэ гэж тэд тооцоогүй, бодоогүй. Оюун санаанд нь ч буугаагүй байх. Хуулийн дагуу хуралдаагүй гэдгээр дөрөөлж, олонхид мад тавина л гэж тооцсон. Гэтэл өнөөдөр хүсэл нь ийнхүү талаар өнгөрлөө. Одоо дэмжигчдээ жагсааж, ахмадуудаа цуглуулах ажил л хийх үлдэж байх шиг.
25 гишүүн гишүүнээсээ татгалзахаас юундаа айгаад байгаа. Ахин сонгууль явуулах хэрэгтэй. Суудлаа алдахгүй
Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй шүү дээ.Өөрийнхөө мэхэнд унсанаа ойлгохгүй, ялагдлаа хүлээх чадваргүй дандаа төр барьж байх ёстой гэж бодож байсанч ард түмэн дүнгээ өгсөн байхад одоо дэмий гонишигнохоо болих хэрэгтэй.
ТАНАЙ НАМ ЯЛГАД САН ШҮҮ

0 Сэтгэгдэл
2012.10.06
2012.10.05
2012.10.05