Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
СЕХ-ны удирдлагуудыг томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны даргаар тус байгууллагын нарийн бичгийн даргын албыг хашч байсан Ч.Содномцэрэнг томиллоо. Түүний ажлаас нь чөлөөлсөн болохоор түүний оронд Б.Алтанжаргалыг нэр дэвшүүлж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-д оруулж танилцуулсан юм. Түүнтэй холбоотой асуулт, санал бүгд СЕХ-ны үйл ажиллагааны дутагдалын тухай байсан. Гишүүд саналаа хэлж, захиасаа захисны дараа түүнийг СЕХ-ны нарийн бичгээр томилох нь зөв гэсэн томьёололоор санал хураахад 55 гишүүний 33 нь буюу 60 хувь Б.Алтанжаргалыг СЕХ-ны Нарийн бичгийн даргаар томиллоо. Б.Алтанжаргал 1985 онд Эрхүүгийн Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн ажээ. Үүний дараа СЕХ-ны гишүүн тус газрын нарийн бичгийн дарга болсонтой холбоотойгоор СЕХ-ны гишүүнийг мөн томилох асуудлыг хэлэлцэв.  Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Дэлгэрцогтын нэрийг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлсэн. Д.Дэлгэрцогтоос асуулт асуух гишүүн байсангүй.  Харин Ц.Нямдорж гишүүн СЕХ-ны үйл ажиллагаа “ялзарсан” гэдгийг хэлэв. Ингээд 53 гишүүний 31 зөвшөөрсөн кнлп дар Д.Дэлгэрцогтыг  СЕХ-ны гишүүн болгов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан