Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
“Шинэчилж шийдье-222”-оор үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалтыг хэлэлцэнэ
Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан төсөвтэй холбоотой гажуудлыг арилгах зорилгоор онцгойлон анхаарч эхний ажлуудаа хийж эхэлжээ.
Тиймээс сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 2 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэг “Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт” сэдвийн дор энэ 10 дугаар сарын 9-ны 14 цагаас Иргэний танхимд болох гэж байна.
Одоогоор манайд төсвийг хэлэлцэх, хянах олон нийтийн оролцооны нэгдсэн  тогтолцоо байхгүй, мөн төсөв боловсруулах, батлах, хянах, мэдээлэл  дамжуулах явц төрөөс ард түмэнрүү чиглэсэн ганц урсгалтай байдаг. Иргэдийн оролцоо хуулийн хэрэгжилт дулимаг байна.
Тиймээс иргэд та бүхэн энэхүү нээлттэй уулзалтанд идэвхтэй оролцож, төр засагт уламжлах саналаа ирүүлэхийг уриалж байна. Та бүхний саналыг доорх линкээр  хүлээн авч байна.
http://www.facebook.com/pages/Zasag/145117162296730?sk=app_208195102528120
http://www.facebook.com/pages/Zasag/145117162296730?fref=ts
Мөн төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газраас мэдээллийн Ньюс агентлагтай хамтран “Төсөв 2013” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Уг төсөл нь төсөв хэлэлцэх явцад иргэд, судлаачдын байр суурийг илүү тусгах, төсөв боловсруулагчид шийдвэр гаргагчдын тайлбарыг олон нийтэд хүргэх зорилготой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан