Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Э.Батшугар: Улс төрөөс хараат бус ажиллана
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгч хэмээх том албан тушаалын “эзэн” боллоо. Тэрээр УИХ-ын хуралдаанаар энэ албанд томилогдсоныхоо дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Хэдийгээр нас залууч гэсэн хариуцлагатай албан тушаалд томилогдлоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Монголбанк 2013 онд нийгэм, эдийн засгийн томоохон зорилт тавин ажиллаж байгаа. Зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө банкны хамт олонтой гар нийлж ажиллана. Энэ утгаараа өөрийнхөө мэдлэг, туршлага, ур чадвар, эрч хүчээ дайчлан ажиллах болно. УИХ-аас надад ийм хариуцлагатай ажил даатгасанд их баярлаж байна. Би ажлаа хариуцлагатай мэргэжлийн төвшинд хийнэ болно.
-Монголбанкнаас 2013 онд баримтлах мөнгөний бодлогын асуудлыг хэлэлцэж буй. Таны байр суурь ямар байна вэ?
-Инфляц өссөн, ЖДҮ-дэд олгож байгаа зээлийн хүү өндөр байгаа нь өнөөдар тулгамдаж байгаа асуудал. Үүнд анхаарал хандуулах ёстой.
-УИХ-ын гишүүд улс төрөөс хараат бус байгаарай гэж захиж байх шиг байна?
-Монгол банк Монголын эдийн засгийн авч явж байгаа маш том субьект. Тэр утгаараа ямар нэг улс төрийн эрх мэдэлтнээс хараат бус байх ёстой. Би ийм л зарчмаар ажиллана.
- Инфляцыг бууруулахад яг ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
- Монголбанкны бодлогын хүрээнд өөрийнхөө санал бодлыг тусгаж ажиллана.
-Таныг гадаадын банкинд IPO босгох чиглэлээр ажиллаж байсан гэсэн. Тэгвэл Монголын банк санхүүгийн талаарх таны бодол ямар байна вэ?
- Манай Монголын эдийн засаг гадаадын зах зээлтэй хамааралтай. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг нэгнээсээ хамааралтай болчихсон. Тэр утгаараа Монголын зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл хангалттай.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан