Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МАН-ын 100 урвагч МАХН-д дагаар оров
Үнэн худал нь үл мэдэгдэх “шилжилт хөдөлгөөн” улс төрийн намуудын дунд өрнөх болов. Тэр тусмаа МАН-аас МАХН-руу урваж байгаа хүн цөөнгүй. Өнөөдөр л гэхэд Налайх дүүргийн МАН-ын үүрээс МАХН-руу шилжиж байгаа 100 хүн намынхаа бат илэрхийллээ гардаж авав. Тэдний дунд гавьяат багш, Налайх дүүргийн Засаг дарга асан гээд нэр хүндтэй олон хүн байсан гэж МАХН-аас илгээсэн мэдээнд дурьджээ.
Өмнө нь МАН-аас 300 гаруй хүн МАХН-д элсч ууган намын удирдлагуудад хүндхэн цохилт өгсөн. Харин үүнийг МАН-ын удирдлагууд “МАН бол нээлттэй. Орох гарах нь иргэдийн өөрсдийнх нь сонголт. Бид тэдэнд нөлөөлөх эрх байхгүй. Нөгөөтэйгүүр МАН-ыг төрийн эрх барихад элсч, сөрөг хүчин болоход гардаг хүмүүс байдаг. Тэдний л нэг нь гарч байгаа юм” хэмээсэн.
Тэгвэл урвагчдыг хүлээн авсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Энэ цаг үе бол хариуцлагатай, онцлогтой юм. Тиймээс энэ цаг мөчид гишүүнчлэлээ сэргээж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний араас гишүүнчлэлээ сэргээх хүсэлт гаргаад байгаа бусад хүмүүсийг ч мөн намдаа тавтай морилохыг хүсье” хэмээв. Энэ мэтчилэн улс төрийн намуудын хөнжлөөс өөр намын хөнжилд шургалах “шилжилт хөдөлгөөн” энэ хоёр намын дунд л өрнөх бололтой.
Г.ДАВАА

0 Сэтгэгдэл