Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Засгийн газрын дунд хугацааны 5 тэрбум ам.долларын бонд гаргахыг дэмжив
Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаараа 2013 оны Төсвийн тухай хууль, Хүний хөгжлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэлэлцсэн байна.
Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Өмнө засгийн хийж амжаагүй ажил, АН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлийг ямар байдлаар санхүүжүүлэх вэ гэдгийг ярилцжээ. Ингэхдээ Засгийн газрын дунд хугацааны таван тэрбум ам.доллар гаргахыг АН бүлэг дэмжжээ. Үүнээс эхний ээлжинд 1,5 тэрбум долларыг Шинэчлэлийн Засгийн газрын үеийн бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ энэ мөнгийг хэрхэн ямар замаар зарцуулах вэ гэдгээр гишүүдийнхээ саналыг сонссон байна.
Гишүүдийн зүгээс энэ мөнгийг хавтгайрсан халамжид зарцуулах хэрэггүй, түүний оронд хувийн сектороо дэмжих, экспорт, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах зөв гэж үзжээ. Арилжааны банкны зээлийн хүүг бууруулснаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих боломжтой гэдэгт санал нэгдсэн байна.
Шинэчлэлийн Засгийн газрын анхны төсвийн талаар АН гишүүд ярьжээ. Энэ төсвөөр төсвийн алдагдлыг ДНБ-ны хоёр хувьд барина гэж байгаа. Ирэх оны төсөв 360 тэрбум төгрөгийн алдагдалтай, нийт зарлага 7,4 их наяд байх ерөнхий зураг гаргажээ. Төсөв батлагдахаас наана АН ажлын хэсэг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж санал нэгджээ. Ингэхэдэ жижиг дунд үйлдвэрт олгох зээлийг өгөх нь зөв үү, үгүй юу гэдгийг судлахаар болж. Мөн 2000 оноос хойш Монгол Улсын Засгийн газар Газрын тосны салбарынханд татварын хөнгөлөлт эдлүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд газрын тосны салбарт хөрөнгө оруулж, хайгуул болон олборлолт явуулсан аж ахуйн нэгжүүдээс татвар аваагүй гэсэн үг. Тэгвэл газрын тосны салбарынхнаас татвар авах нь зөв, цаашид татвар ногдуулъя гэж АН-ынхан дэмжсэн байна. Ингэж татвар авбал жилд газрын тосны салбараас Улсын төсөвт10 гаруй тэрбум төгрөг орж ирэх ерөнхий тооцоо гарсан байна.
Энэ жилийн төсвийн тухайд онцлогтой байгаа. Учир нь, орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлсэн. Ингэснээр орон нутгийн засаг, захиргаа өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг зарцуулах эрхтэй болж байгаа юм. Орон нутгийн төсөв өмнө нь нийт төсвийн есөн хувийг эзэлдэг байсан бол ирэх жилээс 20,7 хувь буюу 2,3 дахин өсөөд байгаа юм. АН-ын гишүүд хяналт, хариуцлагыг ярилцаж, бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах бодлого барина гэв.
Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж улсын төсөвт 100 гаруй тэрбум төгрөг тусгажээ.
Мөн сүүлийн үед маргаантай зүйл болоод байгаа зүйл бол Оюутолгойн гэрээ. Энэ гэрээнд АН-ынхан өөрчлөлт оруулах нь зөв гэдэгт санал нэгджээ.

Г.Даваа
0 Сэтгэгдэл