Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөгүй 96 албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Авлигатай тэмцэх газрын уламжлалт “Авлигын эсрэг хамтдаа” уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад тус газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нараас гадна УИХ-ын зарим гишүүн оролцсон юм.
Арга хэмжээний эхэнд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн дүнг гаргасан.
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлангийн нэгдсэн дүнгээс үзвэл улсын хэмжээнд 46000 орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 99,79 хувь нь мэдүүлэг өгчээ. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан 96 албан тушаалтны 80 нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, зургаа  нь төрийн захиргааны албан тушаалтан, зургаа  нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хоёр нь төслийн зохицуулагч болон хөдөлгөөний тэргүүн, нэг нь Ерөнхий сайдаас томилогддог албан тушаалтан байсан аж. Тиймээс АТГ-ынхан тэдэнд хариуцлага тооцуулах шийдвэрээ холбогдох 27 байгууллагад хүргүүлсэн байна. Одоогоор нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй гэнэ.
 Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан