Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ц.ОЮУНБААТАР: БИ ЯАСАН ГЭЖ АРДЫН НАМД ЭЛСЭХ ЮМ БЭ
МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүн хэзээ тангараг өргөх нь тодорхойгүй. Хууль журмын дагуу жагсаалтын дарааллаар Ц.Оюунбаатар орж ирэх ёстой. Гэтэл өнөөг хүртэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг хэрхэн шийдэгдэхээс шалтгаална хэмээн хойшлуулсаар байгаа.
Хоёр ч шатны шүүх Н.Энхбаярыг буруутай гэж үзсэн тул удахгүй тангараг өргөх хүний асуудлыг шийднэ хэмээж буй. Энэхүү асуудлыг шийдэхээр тус эвслийнхэн хэдэнтэй хуралдсан боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй яваа. Гэхдээ чухам яагаад шийдэж ядаад буй нь тодорхойгүй. Харин саяхнаас уг асуудлын ээдрээг тайлах сураг сонсдох болов. “Ц.Оюунбаатар МАН-д элссэн болохоор дараагийн хүний тангараг өргөх асуудал маргаантай байгаа. МАН нэлээд том зүйл амласан болохоор намаа сэлгэчихэж” хэмээх мессэж түгэв. Парламентад бүлэггүй, олонхийн суудлаа алдаж, засагт хамтарч чадаагүй ардын намынхан чухам юу гээчийн том амлалт өгч урвуулан авчихав гэсэн асуулт гарч ирэх. Эсвэл орохоос өөр аргагүй байдалд хүргэв үү. Тодорхой хаяггүйгээр илгээсэн мессэжний цаана юу нуугдаж байна гэдэг сонин.
Энэ мэдээлэл үнэн эсэхийг Ц.Оюунбаатараас тодрууллаа.

-Та МАН элсчихсэн юм уу. Гадуур ийм яриа гарсан байна?
-Үгүй. Тийм зүйл огт байхгүй. Би яалаа гэж МАН-д элсэх билээ. Яахав, зориуд л ийм зүйл хийж байгаа биз. Магадгүй МАН, АН-аас л уг яриа гарсан байх. Худлаа мессэж түгээж, элдэв зүйл хийх гэсэн оролдлого.
-“Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл нэлээд хэд хуралдсан ч тодорхой шийдэл гаргаагүй. Хэзээ тангараг өргөх асуудлыг эцэслэн шийдэх талаар шинэ мэдээлэл байна уу?
-Ерөнхийдөө тангараг өргөх асуудлыг ярьж, шийдсэн. Мэдээж хэрэг хууль ном журмын дагуу дараагийн хүн нь тангараг өргөх ёстой. Түүнээс биш дахин сонгууль явуулахгүй шүү дээ.
-Тэгэхээр тангаргаа хэзээ өргөх вэ?
-Энэ долоо хоногийн сүүлчээр бүх зүйл шийдэгдэх байх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан