Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
МАН, МАХН-д уусах уу эсвэл...
Сонгуулийн жил болоод ч тэр үү улс төрийн намуудын амьдрал урьдчилан таахын аргагүйгээр сонирхолтой өрнөж байна. МАН, МАХН-д уусах уу. МАХН, МАН-тай нэгдэх үү гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд буй. Үүнээс үүдээд шүүх, ШШГЕГ-ынхан МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзахыг хүссэн хүмүүсийн хүсэлт, өргөдөлд дарагдаж буй бололтой. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга, генсек, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, дэмжигчид гээд цөөнгүй хүн түүнтэй уулзахыг хүсчээ. Намынх нь бусад удирдлага, гишүүд дэмжигчид Н.Энхбаяртай уулзах нь зүйн хэрэг. Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар уулзахыг хүссэн нь анхаарал татна.
Хүсэлт ёсоор нь МАН-ын дарга Ө.Энхтүвшинг Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж буй Н.Энхбаяртай уулзуулсан. Тэдний дунд ямар яриа хөөрөө өрнөсөн нь сонин. Ө.Энхтүвшин “Бид эрүүл мэндийнх нь талаар ярилцсан. Бусад сэдвийг хөндөж амжаагүй” гэж байгаа ч тэрээр Н.Энхбаярын бие, эрүүл мэндэд санаа тавьж, зүгээр ч нэг уулзаагүй л болов уу. МАН-ын хувьд МАХН-ын даргад хоёр намаа нэгтгэх тухай санал тавьсан тухай мэдээлэл ч чих дэлсэх боллоо. МАН-ын генсек Г.Занданшатар ч гэсэн Н.Энхбаяртай уулзаж, бас л хоёр намаа нэгтгэх тухай ярилцахаар төлөвлөснийг үгүйсгэх аргагүй.
МАН, МАХН хоёрыг нэгтгэх тухай яриа зөвхөн энэ удаад ч гарч байгаа юм биш. Жилийн өмнө ч энэ тухай хөндөгдөж л байлаа. Тэр үед МАН-ын зарим гишүүн “Ижил үзэл баримтлалтай хоёр нам нэгдлээ гээд нэгдмэл байна гэсэн үг биш. Хэрэв нэгдсэн тохиолдолд Монголын ард түмний төлөө нэгдэж байна гэж үзэхгүй. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж байна гэж ойлгоно” гэх мэтээр хоёр намыг нэгтгэх асуудалд их л шүүмжлэлтэй хандаж байсан юм. Сар орчмын өмнө Усны газрын дарга асан З.Батбаяр, НИТХ-ын төлөөлөгч асан П.Хангал нарын МАН-ын 300 орчим гишүүн намаасаа гарч, МАХН-ын батлах өвөртөлсөн. МАХН-ын удирдлагууд “Энэ байдлаараа МАХН, МАН хоёр дахин нэг цул болох нь” гэж шинэхэн гишүүдээ хөөрцөглөн угтаж авсан. Гэвч сүүлийн үед МАН-аас ингэж олон гишүүн МАХН руу явсныг бодлоготойгоор зохион байгуулсан тухай яриа ч дуулдах болов. Өөрөөр хэлбэл, З.Батбаяр, П.Хангал тэргүүтэй гишүүддээ хоёр намыг нэгтгэх даалгавар өвөртлүүлсэн гэнэ. Шатраар бол З.Батбаяр, П.Хангал нар түрүүлж түлхсэн “хүү” байх нь. Гэвч үүнийг цаг хугацаа харуулна биз.
Нөгөө талаар МАН-ын гишүүд МАХН руу урваж буйгаа намынхаа удирдлагатай холбон тайлбарлах нь бий. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН руу урваж, булган сүүлтэй байсан. Тухайн үед МАН-ын удирдлагуудаас бүх зүйл шалтгаалсан учир тэднийг МАХН руу тэмүүлэхэд хүргэсэн гэдэг. Тэгээд ч МАН сонгуульд ялагдсан учир хоёр сар гаруйн өмнө удирдлагууддаа хариуцлага тооцож, суудлаас нь авч хаях төдийхнөөр цэг тавьсан.
Одоо бол МАН-ыг Ө.Энхтүвшин толгойлж, шинэчлэх зорилго тавин ажиллаж байгаа. Тийм ч учраас “нарсанд” суугаа Н.Энхбаяр, наранд байгаа Ө.Энхтүвшин нар хэл амаа ололцож, намаа нэгтгэхэд болохгүй гэх газаргүй. МАН, МАХН хоёр нэг зүйлийн хоёр тал. Харин хэн нь хэндээ бууж өгөхөөс асуудал шалтгаална. Чухамдаа Н.Энхбаяр МАХН-даа МАН-ынхнаа нийлүүлж ялалт байгуулах нь уу. Ө.Энхтүвшин МАХН-ыг дотроос нь уусгаж тугаа мандуулах уу гэсэн хоёр таамаг уралдаж байна. Харин удахгүй бариа тийш хурдалж буй уг таамгын хариу тайлагдах биз ээ.

0 Сэтгэгдэл