Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Д.ГАНБАТ: ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 850 ЖИЛИЙН ОЙГ БҮТЭН ЖИЛ ТЭМДЭГЛЭНЭ
УИХ-ын гишүүн Д.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх тухай төслийг та санаачилж УИХ-д оруулж ирж байсан. Энэ ойн талаар тодруулбал?
-Мянганы хүн гэдэг түүхт эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой 2012-2013 онд тохиож байгаа. Монгол Улс, төр засаг маань үүнийг анхааралдаа авч тэмдэглэх хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс энэ ойг тэмдэглэхэд улсаас тодорхой хэмжээний мөнгө төгрөг гаргаж, арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй юм гэж санал гаргасан. УИХ-ын гишүүд энэ санаачилгыг дэмжсэн. Нөгөө талаар аялал жуулчлал хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хүн гэж түүхчид үздэг учраас Монголд ирсэн жуулчид Чингис хааны төрж, өссөн нутагт ирлээ гэдэг шүү дээ. Зарим гишүүн Чингис хааны төрсөн нутагт нь дурсгалын цогцолбор байгуулж, гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх юмтай болъё гэсэн санал гаргаж байсан.
-Ойг тэмдэглэх төсөв мөнгийг дэндүү өндөр өртөгтэй байна гэж багасгасан. Ямар арга хэмжээнд зориулах мөнгө юм бэ?
-Энэ талаар өмнөх Засгийн газар, парламентын үед ярьж байсан юм билээ. Тэгэхдээ 2.7 тэрбум төгрөгөөр ойг тэмдэглэнэ гэж төсөв гаргасан байсан л даа.
Тэгсэн мөртлөө 2012 оны төсөвт мөнгийг нь суулгаж өгөөгүй. Монголчууд бидний тэмдэглэн өнгөрүүлэх ёстой ой учраас ямар нэг хэмжээгээр төсөв гаргах хэрэгтэй юм. Байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанд гишүүд дэмжээд ойн арга хэмжээг зохион байгуулахад 1.1 тэрбум төгрөг гаргахаар болсон. 2013 оны улсын төсөвт мөнгийг суулгаж өгсөн, ойг зохион байгуулах комисс, ажлын хэсэг удахгүй байгуулагдаад Засгийн газраас ажиллаж эхлэх байх.
-Хэзээ ойн арга хэмжээ болох юм бол?
-2012 оны арваннэгдүгээр сараас эхлээд бүтэн жил ойг тэмдэглэнэ. Хэд хэдэн шат дараалалтайгаар тэмдэглэх байх. Арваннэгдүгээр сард урлагийн том арга хэмжээгээр ойг албан ёсоор эхлүүлэх байх. Соёл, спорт аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хариуцаад зохион байгуулах ажил нэлээд байгаа. Ойн хүрээнд зохион байгуулах ажлууд аль аль талаасаа ач холбогдолтой байна гэж найдаж байгаа.
-Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд гадаадын өндөр дээд албан тушаалтай зочид төлөөлөгч нар ирэх байх гэж байсан?
-Монгол Улс маань бахархам сайхан түүхтэй орон. Үүнийгээ дэлхий нийтэд ойлгуулж, бахархаж байх ёстой. Улс орнууд хоорондоо худалдаа наймаа хийх, глобалчлал гэдгийг л жинхэнэ утгаар нь хөгжүүлж, дорно өрнийг холбож байсан учраас энэ агуу хүнээр бахархах ёстой юм.
Тийм ч болохоор гадаадын төрийн өндөр албан тушаалтнууд энэ том үйл явдалд оролцохоор ирэх байх.

0 Сэтгэгдэл