Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ҮР АШИГГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОГСООНО
Иргэдийн татвараар бий болдог төсвийн хөрөнгөөр үрэлгэн төсөв боловсруулж, хийж буй хөрөнгө оруулалт нь ард түмэнд өгөөжөө өгөхгүй байгаа. Энэ асуудалтай шинэчлэлийн Засгийн газрынхан нийслэл болон хөдөө орон нутагт ажиллах үеэрээ танилцсан. Тиймээс ч сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” уламжлалт уулзалтаараа энэхүү сэдвийг хөндөж, иргэдэд өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх арга замыг хайлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д болсон уг хэлэлцүүлэгт 60 гаруй иргэн оролцсоноос 20 нь үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн юм. Мөн хэлэлцүүлэг болохоос өмнө цахим хуудсаар дамжуулан 108 иргэн саналаа ирүүлжээ. Иргэдийнхээ саналыг сонссоны дараа Ерөнхий сайд зургаан асуудалд анхаарч ажиллан, ирэх сард болох хэлэлцүүлгийн үеэр тайлагнахаар боллоо. Төсвийн хөрөнгө авчихаад ажлын гүйцэтгэл муу, дутуу байгаа болон хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, мөнгө нэмж шаардсан компаниуд цөөнгүй. Ийм аж ахуйн нэгжийн удирдлагуудтай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал хэд хэдэн хүнээс гарсан юм. Үүнээс гадна “Архангайн тоосгоны үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлээч”, “Сүүний аж ахуйг дэмжээч ээ” гэсэн саналыг Ерөнхий сайд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Цагааннуурын чиглэлд баригдаж буй 40 км автозамын ажлыг “Алтайн зам” ХК хоёр жилийн турш гүйцэтгэж байгаа. Санхүүжилтийнхээ 80 хувийг авчихсан атал гүйцэтгэл нь ердөө 60 хувьтай яваа төдийгүй энэ жилдээ багтан ашиглалтад оруулж амжихгүй гэж байгаа аж. Энэ мэтчилэн бүтээн байгуулалт, дэд бүтцэд 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ч ашиглалтад ороогүй 100 гаруй барилга байгууламж, зам талбай байна. Тиймээс ч үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт хийгээд байгаад шинэчлэл хийхээс аргагүй гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг онцоллоо.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн төв л гэхэд 18 тэрбум төгрөгийн өртөгтэй. Өнөөдрийн байдлаар 16 тэрбум төгрөг авчихсан. Гэтэл уг барилга бүрэн ашиглалтад ороогүй л байна. Баригдаад дууссан ч хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй. Учир нь, цэвэр ус, бохирын шугам зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдээгүй юм байна. Энэ мэт жишээг Ерөнхий сайд дурдаад хүний төлөө хөрөнгө оруулалт хийдэг биш, өндөр үнэтэй, хэдэн тэрбумаар хэмжигдэх байшин, сав зам талбай барихын төлөөх уралдааныг Засгийн газар таслан зогсооно гэж мэдэгдэв. Тиймээс өнөөдрөөс эхлэн улсын хөрөнгийг үрэн таран хийхгүй байхаар болж цэг тавьж байна.

0 Сэтгэгдэл