Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ТЕГ-ЫН ДАРГА Б.БАТТӨМӨРИЙН “НО” ИЛЭРСЭН БОЛОЛТОЙ
өөрөө баттөмөр байхаа ккк
Battumur chin ulsiin mungund shunaad baix amitan bish. uurgandaa tsadsan aaviin xuu baigaa ym. Medexgui ymnuud iluu ym xarax xereggui. uurgandaa tsadsan uxaanaaraa xurungutei bolson xun ulsiin ymand shunaxgui. ulaan metiin ulsaa xudaldax amitantai ch niilexgui. nertei xunii zustei, zugeergui uxaantai jinxene mongol xun.
zarim ymiig medej baij bichij bai. muxar uxer shig medexgui baij buu ingej ta nar zutgej bai.
ТИЙМ ШҮҮ
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197
Авигач
АТГ болон Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан хамтран Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярт холбогдох хэргийг шалгаж байгаа. Түүнд албан тушаалаа урвуулан ашиглаж, компани, аж ахуйн нэгжийг татвар төлөхөөс зайлсхийлгэсэн, авлига авсан гэх мэт үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш хоёр сар өнгөрлөө. Эл хэргийг шалгах явцад Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөртэй холбоотой “но” ч илэрсэн бололтой. АТГ-ынхан түүнийг ч шалгаж эхэлсэн тухай мэдээлэл чих дэлсч байна.
Түүнчлэн ЭЦГ, УМБГ, АТГ хамтран 5000 орчим компани, аж ахуйн нэгжийн захирал, нягтланг Нэмүү өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэж шалгаж байгаа. Энэ хэрэгт ч татвар, гаалийн байгууллагын удирдлага, зарим байцаагчийг холбогдуулан шалгаж магадгүй гэдгийг эх сурвалж хэлэв.
Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийн хувьд хууль хяналтынхнаар шалгуулах дээрээ тулаад нэлээн барцадтай байгаа бололтой. Тэрээр Татварын ерөнхий газрын даргын суудлаа бусдад алдчих вий гэж сандарч яваа гэнэ.
Тус газар Засгийн газрын тохируулагч агентлагийн тоонд багтдаг. Тиймээс Засгийн газраас нэг л өдөр түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь өөр хүн томилохыг үгүйсгэхгүй. Б.Баттөмөр албан тушаалаа алдахгүй нь тулд зарим улстөрч, улс төрийн намд тал засч яваа сураг ч дуулдана билээ. Уг нь, тэрээр МАН-ын харьяалалтай. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн талын хүн гэдэг. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө энхрий хайрт намдаа 400 сая төгрөг хандивласан тухай мэдээлэл байгаа юм. Даанч нам нь сонгуульд өвдөг шороодчихсон учир гэмт хэрэгт холбогдлоо гээд түүнийг хаацайлж хамгаалахгүй, Татварын ерөнхий газрын даргын суудалд нь үлдээнэ гэж гүрийж чадахгүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг түүнд мэдрүүлэх нь.
Харин УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх хүртэл чуулганы танхимд, олны өмнө зодоон хийснээс болж “хэрэг”-т орооцолдсон. Түүнд шанаадуулсан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хадгаламж” банкнаас алдагдсан 14 тэрбум төгрөгийн хэргийг дахин сөхүүлж, У.Хүрэлсүхийг АТГ-аар шалгуулна гэж ам алдсан удаатай.
Нөмөр нөөлгөнд нь байсан У.Хүрэлсүх Б.Баттөмөр даргыг гэх манатай байгаа аж. Б.Баттөмөр даргын суудалдаа үлдэхийн тулд Сангийн сайд Ч.Улааныг “найрч”, бүр намаасаа урван МАХН-ын хаяа бараадахаар санаархаж яваа тухай хэлэх хүн ч байна. Түүнийг албан тушаалын төлөө хэнтэй ч нийлж, юу ч хийхээс буцдаггүй хэмээн тодорхойлох нь бий. Тэрээр өнгөрсөн жилийн эхээр Татварын ерөнхий газрын дарга байсан Ц.Оюунбаатараар татварын байцаагчийн үнэмлэх гаргуулчихаад, Засгийн газраар түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргуулж, суудалд нь өөрөө тухалсан тухай хэвлэлүүд бичиж байлаа. Төрийн албаны зөвлөл тухайн үед Татварын ерөнхий газрын даргын энэ томилгоо хууль бус гэдгийг мэдэгдэж, Засгийн газарт шийдвэрээ залруулах тухай албан бичиг ч өгсөн удаатай. Гэвч энэ удаад түүнийг татаад авах хүн даанч алга.

0 Сэтгэгдэл
2012.10.19
2012.10.13
2012.10.12
2012.10.11
2012.10.11