Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 29 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ ЭКСПОРТОД ГАРГАЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 29 сая дах тонн нүүрсээ экспортод гаргалаа. Компани Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудын хүчин чадалтай уялдуулан экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 2024 онд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас өнөөгийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 97%-тай байна. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх "11 сарын дотор хамгийн их нүүрс экспортолсон" түүхэн амжилт юм. 2010 оноос хойш 2023 онд хамгийн ихдээ 26.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2024 онд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна.
0 Сэтгэгдэл























