БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
“Хамгаалах, Хүндлэх, Сэргээх” хэмээх НҮБ-ын үндсэн зарчмыг хэрэгжүүлнэ гэв
“Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурал манай улсад зохиогдож буй. Энэ хурлаар уул уурхайгаас шалтгаалж хүний эрх хэрхэн зөрчигддөг, түүнийг хэрхэн зохицуулах, байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирч байгаа талаар мэргэжлийн хүмүүс санал бодлоо солилцсон юм. Энэ уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Уул уурхайн яам нь ил тод, хариуцлагатай, аюулгүй, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай, хуулиа дээдэлсэн зарчмыг баримтлан уул уурхайг хөгжүүлэн ажиллана. Мөн уул уурхайн салбарт хүний эрхийн “Хамгаалах, Хүндлэх, Сэргээх” хэмээх НҮБ-ын үндсэн зарчмыг хэрэгжүүлэх нь дэлхий нийтийн болон бүс нутгийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ талаар салбарын бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүдэд тусгаж ажиллана. Зарим уул уурхайн компани технологийн горим барьж ажиллаагүйгээс болж гол мөрний ус ширгэх, гольдрол өөрчлөгдөх, малын бэлчээр багасах, ан амьтан дайжих зэрэг үзэгдэл байгааг таслан зогсоохоор ажиллаж байна. Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтарч, Өвөрхангай, Архангай аймагт уул уурхайн үйл ажиллагаанаас болж байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөлд газар дээр нь дүгнэлт өгөх УУЯ, БОНХЯ, МХЕГ, АМГ болон бусад холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг томилон ажиллуулсан” гэлээ.
Өнөөгийн байдлаар уул уурхайн салбарын Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг авч үзвэл ДНБ-ий 20.2 хувь, Аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 70.6 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг эзэлж байна.
Түүнчлэн “Оюутолгой”, “Тавантолгой”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын ДНБ-д эзлэх уул уур¬хайн салбарын бүтээгдэ¬хүүний хэмжээ 2021 онд 65 хувьд хүрнэ гэсэн тооцоо гарчээ.
“Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурал манай улсад зохиогдож буй. Энэ хурлаар уул уурхайгаас шалтгаалж хүний эрх хэрхэн зөрчигддөг, түүнийг хэрхэн зохицуулах, байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирч байгаа талаар мэргэжлийн хүмүүс санал бодлоо солилцсон юм. Энэ уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Уул уурхайн яам нь ил тод, хариуцлагатай, аюулгүй, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай, хуулиа дээдэлсэн зарчмыг баримтлан уул уурхайг хөгжүүлэн ажиллана. Мөн уул уурхайн салбарт хүний эрхийн “Хамгаалах, Хүндлэх, Сэргээх” хэмээх НҮБ-ын үндсэн зарчмыг хэрэгжүүлэх нь дэлхий нийтийн болон бүс нутгийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ талаар салбарын бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүдэд тусгаж ажиллана. Зарим уул уурхайн компани технологийн горим барьж ажиллаагүйгээс болж гол мөрний ус ширгэх, гольдрол өөрчлөгдөх, малын бэлчээр багасах, ан амьтан дайжих зэрэг үзэгдэл байгааг таслан зогсоохоор ажиллаж байна. Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтарч, Өвөрхангай, Архангай аймагт уул уурхайн үйл ажиллагаанаас болж байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөлд газар дээр нь дүгнэлт өгөх УУЯ, БОНХЯ, МХЕГ, АМГ болон бусад холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг томилон ажиллуулсан” гэлээ. Өнөөгийн байдлаар уул уурхайн салбарын Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг авч үзвэл ДНБ-ий 20.2 хувь, Аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 70.6 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг эзэлж байна.
Түүнчлэн “Оюутолгой”, “Тавантолгой”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын ДНБ-д эзлэх уул уур¬хайн салбарын бүтээгдэ¬хүүний хэмжээ 2021 онд 65 хувьд хүрнэ гэсэн тооцоо гарчээ.
0 Сэтгэгдэл























