Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Монгол Улсын тэргүүн хатагтай Норвегийн Хүүхдийг ивээх санд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Норвегийн Вант Улсад хийсэн айлчлалын үеэр тэргүүн хатагтай Х.Болормаа ойн захад байгуулсан “Авга ах Томмын байшин” цэцэрлэг болон Норвегийн Хүүхдийг ивээх санд зочлов. Цэцэрлэг нь хүүхдийг багаас нь байгальтайгаа зөв харьцаж сургахад онцгой анхаардаг ажээ. Харин сан нь дайны дараа байгуулагдсан бөгөөд хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг юм байна. Сангийн  Ерөнхий нарийн бичгийн дарга Ванг Тове Монгол Улсын тэргүүн хатагтайд өөрийн сангийн үйл ажиллагааг танилцуулж, мөн Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Мөн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд зориулсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар тэд санал солилцов. Монгол улс цөөн хүн амтай учраас хүүхдийн хөгжлийг бодит утгаар нь дэмжиж, харилцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа Норвегийн хүүхдийн сангийнхан илэрхийлж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан