Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Цахим үнэмлэхээ 1,3 сая иргэн авсан
Орон нутгийн сонгууль ирэх сарын 21-д  болно. Гэтэл Монгол Улсын сонгуулийн насны иргэн бүр цахим үнэмлэхээр сонгуульд оролцох хуультай. Мөн  зарим иргэний  цахим үнэмлэх нь хэвлэгдээгүй учир хороо, банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа.  Үүгээр ч зогсохгүй  хаяж, үрэгдүүлсэн хүмүүс хаана хандаж, яаж авахаа мэдэхгүй байна. Тиймээс  энэ талаар УБЕГ-ын  Бүртгэлийн хэлтсийн дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.
 
-Цахим үнэмлэхний хэвлэлтийн явц хэр байна вэ?
-Аравдугаар сарын 1-ний байдлаар 18-аас  дээш насны иргэдийн  96.4 хувь буюу  1.7 сая гаруй хүний цахим үнэмлэхийг хэвлэж орон нутгуудад хүргэсэн. Тараалт 80 гаруй хувьтай байна. 1.3 сая гаруй иргэн цахим үнэмлэхээ авсан.
-Орон нутгийн сонгууль болохоос урьтаж  цахим үнэмлэхийг хэвлэн  тарааж дуусах уу?
-Сонгуулийн насны иргэдийн дөрөв гаруй хувийнх нь цахим үнэмлэх   хэвлэгдээгүй. Эдгээр иргэн  шилжих хөдөлгөөнд орсон, хаяг болон ургийн овгийн мэдээлэл зөрүүтэй байгаа. Тиймээс тэдний  мэдээллийг 21 аймаг, 9 дүүрэгт өгч баталгаажуулж, энэ сарын 15 гэхэд хэвлэж дуусаад орон нутагт хүргэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1 гэхэд 1.8 сая иргэний үнэмлэхийг тарааж дуусахаар ажиллаж байна.
-Цахим үнэмлэхээ авчихаад алдсан, хаяж  үрэгдүүлсэн иргэд  хаана хандаж, хэдэн төгрөгөөр дахин хэвлүүлж авах вэ?
-Үнэмлэхээ алдсан, хаясан гэх тохиолдол  байна. Иргэний цахим үнэмлэхний үнийн асуудлыг  Засгийн газрын хуралдаанаар батална. Дахин хэвлэх үнэ тодорхой болсны дараа иргэний цахим үнэмлэхээ алдсан, хаясан хүмүүсийн үнэмлэхийг хэвлэж эхэлнэ.  Харин цахим үнэмлэх нь хэвлэгдсэн иргэдийн хувьд нийслэлийн иргэн бол хорооны ажилтнаас,  орон нутгийн иргэд аймаг, сумын бүртгэлийн ажилтнаас  авах ёстой. Нэг хороо, суманд 3000 гаруй иргэн байдаг. Харин нэг л бүртгэлийн ажилтан ажиллаж байгаа. Тиймээс цахим үнэмлэхээ аваагүй иргэд хороо, сумын ажилтанд хандах хэрэгтэй.
-Тэгвэл үнэ тодорхой болтол цахим үнэмлэхээ гээсэн хүмүүс яах вэ?
-Оршин суугаа хороо, сумын ажилтанд хандаж үнэмлэхээ алдсан, гээсэн гэдгээ бүртгүүлэх хэрэгтэй.

Б.Мишээл
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан