Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Х.ТЭМҮҮЖИН: ЭМНЭЛЭГ УСТГАХ ТУХАЙ ЕРӨӨСӨӨ ЯРИАГҮЙ
РД ТҮМЭНД ЭМНЭЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ХҮҮХЭД БАГАЧУУД ХӨГШИД ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД ГЭМТСЭН ТҮЛЭГДСЭН ХҮМҮҮС МАШ ХҮНД НӨХЦӨЛД ОР ХҮЛЭЭЖ ШАЛАН ДЭЭР КОРИДРОТ ЗАСВАР ХИЙГДЭЭГҮЙ МӨӨГӨНЦӨРТСӨН ЭМНЭЛГҮҮДЭД ХЭВТЭЖ ЗАРИМ НЬ ОР ХҮЛЭЭЖ ҮХЭХЭЭС НААГУУР БАЙНА ГЭТЭЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР БАРИГДАЖ БАЙГАА ЭМНЭЛГЭЭ ОФФИС БОЛГОНО ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ШУУД Л УЛСЫН ЭМНЭЛЭГ БОЛГООЧЭЭ ТЭР ТУСГАЙ ЭМНЭЛЭГ БОЛГОХ Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ ТЭР ОНОШЛОГООНЫ АППАРАТУУД НЬ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭХ ЮМ БОЛ ДАХИН АШИГЛАГДАЖ БОЛОХГҮЙ ГЭЭ БИЗДЭЭ АРД ТҮМЭН ЧИНЬ ОНОШЛОГООНЫ ОЛИГТОЙ АППАРАТ БАЙХГҮЙ ИӨНГӨГҮЙ ГАДАГШАА ЯВЖ ЧАДАХГҮЙ ҮХЭЖ БАЙХАД ТЭР ҮНЭТЭЙ АППАРАТЫГ ЗОЛИОСОНД ГАРГАЖ БАЙДАГ ЯАСАН СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮС БЭ ТДАРГА НАР МИНЬ ЮУ ХАРААД ЮУ БОДООД ИЙМ ШИЙДВЭР ГАРГААД БАЙДАГ ЮМ БЭ ТА НАР ӨВДСӨН Ч ЯДАРСАН АРДЫН ЭМНЭЛГЭЭР ШАГАЙХ БИШ ЯВЖ ҮЗЭЭЧ ҮНЭН БАЙДЛЫГ
ТИЙМ ГЭЖ ҮҮ?
Сүүлийн үед шинээр баригдаж буй төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн тухай асуудал маргаан дагуулж эхлээд байна. Тус эмнэлгийн эмч, ажилчид “Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын ажлыг зогсоолоо. Яамны контор болгох нь” гэсэн мэдээлэл түгээсэн. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үүнд ийм тайлбар хийлээ.
-Хэдэн жил ярьж арай гэж нэг юм эмнэлэг бариулах гэтэл салбарын сайд садаа боллоо гэх мэтээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч, ажилчид ярьж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Би эмнэлэг устгах тухай ерөөсөө яриагүй. Үр ашигтай болгох тухай л ярьсан юм.
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бол жирийн иргэнд үйлчлэхгүй. Энэ бол цэргийн тусгай эмнэлэг. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд офицер цолтой. Ажиллагсад нь жирийн иргэдэд үйлчилдэг эмнэлэгт ажиллаж байгаа эмч, ажилчдынхаас 26 хувь илүү цалинтай. Хууль сахиулах байгууллага буюу хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдад үйлчлэх зорилготой эмнэлэг шүү дээ. Хууль зөрчиж даатгалын мөнгө авах гээд иргэнд үйлчилнэ гээд зарлачихсан. Гэтэл энэ тусгай объект. Хоёрдугаарт, энэ эмнэлэгт шинээр 20 сая ам.долларын тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байна.
Шинээр баригдаж байгаа барилга нь 12 тэрбум төгрөгийн өртөгтэй. Зардал нэмэгдсэн гээд одоо төрөөс дахиад мөнгө нэхээд сууж байгаа. Байшингаасаа хоёр дахин илүү үнэтэй тоног төхөөрөмжтэй болно. Гэтэл Цэргийн госпитал гээд Баянзүрх дүүрэгт бас нэг эмнэлэг бий. Энэ эмнэлэг ч өргөтгөл хийж, барилга байгууламж бариулж байна. Үүндээ дээд зэргийн, орчин үеийн тоног төхөөрөмж шаардлагатай гээд улсаас 20 сая ам.доллар нэхсэн. Мөрдэстэй хүмүүст үйлчлэх хоёр эмнэлэг тус тусдаа ийм их хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлж, өг гэж шаардаад сууж байна.
-Энэ хоёр эмнэлгийг нэгтгэж болдоггүй юм уу?
-Шинэ Засгийн газар төсвөөс нэмэлт зардал гаргах боломжгүй, хэмнэх зарчмаар ажиллана. Тэгэхээр энэ хоёр эмнэлгийг тус тусдаа 20 сая ам.долларын оношилгооны төв, тоног төхөөрөмжтэй байлгах уу, дунд нь нэгийг авч өгөх үү гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Цэргийн госпиталынхан “Манай эмнэлгийн шинээр баригдаж байгаа байгууламжид тагнуул, хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдаа харьяалуулах юм бол дахин нэг ч байшин барихгүйгээр бид бүгдэд нь үйлчлэх боломжтой” гэсэн. Гэтэл бид нэг чиг үүрэгтэй хоёр эмнэлгийнхний амбийцаас нь болоод татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж байна. Асуудал үүнд л байгаа юм. Нэг чиг үүрэгтэй хоёр эмнэлэгт хоёуланд нь 20 сая ам.долларын хөрөнгө оруулж байхаар асуудлыг нэгдсэн байдлаар шийдээд явъя. Хэмнэсэн 20 сая ам.доллараа 2,7 сая иргэнд үйлчлэх ёстой эмнэлэгт зарцуулбал яасан юм бэ л гэсэн юм. Манай улсад олон улсын шаардлага хангахуйц оношилгооны төв үгүйлэгдэж байгаа нь үнэн. Цагдаад нь нэг, цэрэгт нь бас нэг оношилгооны төв барьж байснаас иргэддээ ЭМЯ-ны харьяа оношилгооны төв барьж өгөх нь дээр. Үүнээс болж ХЗЯ-ны харьяанд байдаг манай нэг анги, тусгай албан хаагчид өнөөдөр зүгээр л улс төржиж байна. Батлан хамгаалахын салбарт багтаж байсан бол нэг ч цэргийн албан хаагч тушаал зөрчиж, жирийн иргэн шиг увайгүй загнахгүй.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч, ажилчид ард түмний татварын мөнгийг хэмнэе гэснийг тань ойлгохгүй, асуудлыг буруугаар тайлбарлаж, дэвэргэсэн байх нь ээ?
-Зарим улстөрчийг оролцуулж эмнэлгийн асуудлыг улс төржүүлээд одоо бүр эмнэлэг ч үгүй болох нь. Улстөрчид нь юу гэсэн бэ гэхээр “Энэ байраа төрөх эмнэлэг болгочих. Бүх Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгочих” гэж ярьж байна. Эмнэлгийнхний өөрсдийнх нь хүсч байсан зүйл 100 хувь эсрэгээр эргэчихлээ. Тэд өөрсдийнхөө эмнэлгийн байрыг авч үлдэх гэсэн биш байшин ч үгүй, эмнэлэг ч үгүй хоцрох гээд байна. Цэрэг, цагдаад үйлчлэх ёстой эмнэлэг маань одоо иргэдэд үйлчилдэг болох нь. Ийм түвэгтэй байдал руу орчихлоо.
-Танай яамны харьяа эмнэлгийн ажилчид ийм асуудал үүсгэсэн учир тэдэнд хариуцлага тооцох уу?
-Улс төр хийсэн эмч нар ямар хариуцлага хүлээх гэж байгааг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тэд эмч нар биш. Тэд бол офицерууд. Тэднийг ямар хариуцлага хүлээх ёстойг ярина.

0 Сэтгэгдэл
2012.11.15
2012.10.12