Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
"Эрдэнэс Тавантолгой" ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 122 удаагийн арилжаагаар 2.86 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.3 сая тонн нүүрс борлуулснаас нийт борлуулсан нүүрсний 48 хувийг 1/3 коксжих нүүрсний борлуулалт бүрдүүлж байна.

Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 1/3 коксжих нүүрсний борлуулалт 57 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээллээ.  

1 Сэтгэгдэл
27 R baaziin dashdorjiin enhjargal yanhan hun aminii heregten
Хамгийн их уншсан