Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Төсвийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улс ирэх онд хэдэн төгрөг зарлагадаж, хэдэн төгрөг хүүдийлэх вэ гэдгээ боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байна. Шинэчлэлийн Засгийн газрын ирэх жилд хийж хэрэгжүүлэх ажилд зориулах мөнгийг УИХ-ын гишүүд хэлэлцэж, шүүсийг нь шахаж байна.
-УИХ-ын гишүүн М.Батчимэг: Шинэчлэлийн Засгийн газрын бодлого бэлэн мөнгө тараах явдал биш. Төсвийн алдагдалыг ДНБ-ний хоёр хувьд барина гэдэг зорилт. Төсвийн алдагдал бага байх тусам инфляцийг бага байлгана. Тиймээс бид бэлэн мөнгө тарааж, инфляцийг хөөрөгдөж ард иргэддээ нэрмээс болох ажил хийхгүй байх нь зөв.
-УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Засгийн газар анхны төсвөө богино хугацаанд боловсруулсан. Хүндрэлтэй асуудал олон байсан байх. Үүнийг ойлгож байна. Миний зүгээс төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцүүлэх хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газар гэдэг тодотголыг ард иргэд л өгөх ёстой. Гэтэл та нар өөрсөддөө ийм нэр өгчихөөд байна. Та бүхний боловсруулсан төсвөөс шинэчлэл харагдахгүй байна. Засгийн газар төсвийнхөө бодлогыг зангидаж чадаагүй байна. Өчигдөр л гэхэд Гантөмөр сайд нэг зүйлийг бараг арван удаа тайлбарласан. Багш нар таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авдаг байсан. Дээрээс нь сургуулийн цэвэрлэгч, галч гээд туслах ажилчдад энэ мөнгийг өгүүлэхээр хуульд нь өөрчлөлт оруулсан байсан. Гэтэл энэ хуулийг бүхэлд нь хүчингүй болгочихлоо. Яагаад ингэж байгаа юм бэ. Шалтгаан нь үр ашиггүй 154 тэрбум төгрөгийг алдагдал гаргана гэж тайлбарлаж байна. Тэгвэл үүнийг ингэхийн оронд энэ хуулийг хэсэгчлэн хэрэгжүүлж болохгүй байсан юм уу.
Шинэчлэлийн Засгийн газар 20000 төгрөг өгөхөөр болсон. Гэтэл энэ мөнгөө буцаагаад авчихлаа. Нэг гараагаа 20 мянган төгрөг өгөөд нөгөө гараараа энэ мөнгийнхөө талыг эцэг эхээс нь авчихаар ямар хэрэг байна аа. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхээс нь авдаг байхаар болсон байна. Энэ бол Засгийн газрын бодлого байхгүй байгааг харуулж байна.
-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Би өчигдөр энэ төсвийн дотор гэдсийг нь онгичиж, булчирхайнуудыг нь асуусан. Энэ төсөв баруунжсан төсөв. Гэхдээ бүр баруун биш. Бидний хийж байсан ажлыг үргэлжлүүлж байгаа болохоор арай ч барууны төсөв болчихоогүй байна. Хэрэв бидний хийж байсан ажлыг орхисон бол баруун төсөв болох байлаа.
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Шинэчлэлийн Засгийн газар гнэж өөрсдийгөө өхөөрдөөд байна. Шинэчлэгдсэн эсэхийг иргэд л дүгнэж, ходоодоороо мэдэрнэ. 2008 оны төсөв батлахад Алтанхуяг, Баярцогт нар л баталж байсан. Гэтэл та нарын төсөв гэж яриад байх юм. Гэтэл та нарын энэ оруулж ирсэн төсвөөс тэр чигтээ Улаан үнэртэй байна. Энэ засгийн газрын сайд нар хөрсөн дээр буух хэрэгтэй. Барилга байшин барих хугацааг мэдэхгүй байж худлаа ярьж болохгүй. Барилга барих хугацаа зургаан сар л байдаг юм. Их сургуульд багшилж байсан хүмүүс их аюултай. Оюутнуудад хичээл зааж байгаа юм шиг л юмыг амар яридаг юм. Алтанхуяг, Лүндээжанцан нар бол аюултай.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ирэх онд зэсийн дундаж үнийг 8152 ам.доллар гэсэн байна. Эдийн засгийн хямралын үед зэсийн үнэ ямар байх, худалдан авалт, эрэлт нь ямар байх ёстойг тодорхой болгож, 8152 ам.доллар гэдгийг эргэн харах ёстой байх гэж бодож байна. Мөн төсвийн орлого талаас боломжит эх үүсвэрийг хайна гэж байна. Боломжийн цаана байгаа боломжийг олж харах ёстой байх. Тухайлбал, 1200 ажилчинтай Багануурын уурхай сард 200 тонн нүүрс олборлож байхад 200 гаруй ажилчинтай аж ахуйн нэгж нэг сая тонн нүүрс олборлож байгаа явдал байна. Тиймээс боломжуудыг хайж, судалж, дараагийн хэлэлцүүлэгт анхаарах байх. Нийгмийн даатгалын орлогыг нэмэгдүүлэх, одоо байгаа боломжид суурилах бүрэн боломжтой. Гаднаас ажиллах хүч авахдаа Үндэсний аюулгүй байдлыг анхаарах шаардлагатай. Үүүнээс гадна нөхөрлөл, хоршооллын асуудлыг ярилцах, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хуваарилалтыг тодорхой болгох хэрэгтэй байна гэж үгээ хэлж 2013 оны төсвийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Д.Намнан
0 Сэтгэгдэл