Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч монос тарив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр мод тарилаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 47 мод тарьснаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монос суулгасан юм.
Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон арван байгууллага, хүмүүс ирж мод тарьсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг мянга гаруй га талбай бүхий маш том хүрээлэн гэж найдаж байна. Одоогоор бид эхний 30 га-д мод тарьж байна. Монгол орны гурван хүн тутмын нэг нь амьдардаг нийслэл хотын иргэд хөгшин, залуу, хүүхэд гэлгүй бүгд тохитой сайхан амарч зугаалах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн болно. Зохион байгуулалттайгаар энэ ажлыг эхэлснээс хойш монголчууд 4.9 сая мод тарьсан байна. Хүн бүр арван мод тарина гэсэн зорилготой байгаа. Тэгэхээр монголчууд гурван саяуулаа гэвэл 30 сая мод тарих нь” гэсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр мод тарилаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 47 мод тарьснаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монос суулгасан юм. Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон арван байгууллага, хүмүүс ирж мод тарьсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг мянга гаруй га талбай бүхий маш том хүрээлэн гэж найдаж байна. Одоогоор бид эхний 30 га-д мод тарьж байна. Монгол орны гурван хүн тутмын нэг нь амьдардаг нийслэл хотын иргэд хөгшин, залуу, хүүхэд гэлгүй бүгд тохитой сайхан амарч зугаалах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн болно. Зохион байгуулалттайгаар энэ ажлыг эхэлснээс хойш монголчууд 4.9 сая мод тарьсан байна. Хүн бүр арван мод тарина гэсэн зорилготой байгаа. Тэгэхээр монголчууд гурван саяуулаа гэвэл 30 сая мод тарих нь” гэсэн юм.


0 Сэтгэгдэл























