Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Goodbye Lenin
Монгол улс орос ах нарын нөлөөнд 70 жил социализм, коммунизмаар замнаж байсан түүхийн  хамгийн тод жишээ болон үлдсэн Лениний хөшөөнд өнөөдөр баяртай гэж хэлэх нь. Өмнөх нийгмийн өнгө аясыг өнөөгийн ардчилсан нийгэмд илэрхийлээд 20 жил үдсэний эцэст В.И.Ленин багшийн хөшөөг  өнөөдөр буулгаад, хаашаа ч юм авч явах гэнэ.
58 жилийн өмнө хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болгон босгосон уг хөшөөг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлсын шийдвэрээр буулгахаар болсон юм. Уг шийдвэрийн дагуу өнөөдөр хөшөөг буулгаж байгаа бөгөөд удахгүй дуудлагаар худалдаалах ажээ. 400 мянган төгрөгөөс эхэлж дуудах Лениний хөшөөг авахаар хоёр компани саналаа ирүүлсэн хэмээн хотын дарга Э.Бат-Үүл “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө дурдсан байна билээ. Саналаа илэрхийлсэн хоёр компанийн нэг нь хотын ойролцоох жуулчны бааз гэнэ. Тус баазад  Сталиний хөшөө ч байдаг учир Ленин багшийнхыг нэмээд тавьчихвал Зөвлөлтийн үеийн хоёр удирдагчийг зэрэгцүүлж хараад амарч зугаалж буй хүмүүст нь ч зугаатай байх бололтой.
Ноён Э.Бат-Үүл барууны мэдээллийн агентлагт ярихдаа Зөвлөлтийн үеийн хар бараан түүх, хэлмэгдүүлэлт, хавчлага мөрдлөгийг эргэн дурсаад, тэр үеийг эргэн санагдуулах ийм хөшөөг одоо хүртэл нийслэлийнхээ төвд хадгалсаар байх нь зохисгүй хэмээн үзэж буйгаа хэлжээ.
Энэхүү хөшөө байсан газарт  долдугаар сарын 1-ний үймээнд амиа алдсан таван залууд зориулсан дурсгалын хөшөө босгох эсвэл Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөг барих гэсэн хоёр хувилбар байгаа юм.    
Б.Энх
0 Сэтгэгдэл
Amariin hushuu Erdenet hotod bdg shdee yor n zaawal hushuu bosgoj yaah geed bdiin hushuugui bol uhleeee yu....
Хамгийн их уншсан