Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа албан тушаалтнууд
Өнгөрсөн 20 жилд албан тушаалын төлөө улайрах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. УИХ-ын гишүүн болох гэж улайран зүтгэх хүмүүсийн араас сонгуулийн дараа сайд, дэд сайд, газар, агентлагийн дарга болох хүмүүс Ерөнхий сайд, яамдын сайдын өрөө тасалгаа, гэрийн үүдэнд дараалан зогсдог нь нууц биш. Харин энэ хүмүүс үнэхээр “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ”, “АРД ТҮМНИЙ ТУСЫН ТӨЛӨӨ” гээд явдаг уу, Эсвэл.......
Өнөөдөртөө Авлинатай тэмцэх газар, болон Тагнуулын ерөнхий газар,  Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс  ийм байна. Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр 2,6 жилийн ял авсан, ОБЕГ-ын дарга асан Даш, Улсын нөөцийн газрын дарга асан Алтангэрэл нар мөн эрх мэдлээ урвуулан ашигласан, барилгын засвар нэрээр улсын хөрөнгө завшсан хэргээр 2,6 жилийн ял аваад эдэлж байгаа билээ.  

Дараах нэр бүхий хүмүүсээс УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр төрийн албан хаагчийг эсэргүүцэж биед нь халдсан,  НАМЗХ-ны тэргүүн Оюун-Эрдэнэ хүний нэр төрд халдсан хэргээр шалгуулж байгаа бол бусад нь гол төлөв албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсын хөрөнгө мөнгө завшсан хэрэг байгаа юм.

 

д/д

Гэмт хэрэгт холбогдон шалгуулж буй албан тушаалтан

Шалгуулж буй үндэслэл

Шалгаж буй байгууллага, хэргийн явц

УИХ-ын гишүүд

1.

Ч.Хүрэлбаатар

Тэднийг УИХ-ын ээлжит сонгуулиар Увс аймагт нэр дэвшихдээ иргэдийн саналыг худалдаж авахаар эд зүйл, мөнгө тараасан

ТЕГ шалгаж байна

2.

Б.Чойжилсүрэн

3.

Д.Хаянхярваа

УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшихдээ Сангийн сайдын албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тойргийнхоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 660 мянган төгрөг тараасан

АТГ шалгаж байна

4.

С.Дэмбэрэл

МҮХАҮТ-ын тэргүүний албан тушаалаа урвуулан ашиглаж, төрсөн эгчийнхээ хүүхдэд хууль бусаар их хэмжээний газар авч өгсөн

АТГ шалгаад Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн

ХХААХҮЯ-ны албан тушаалтнууд

1.

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай

Жижиг, дунд үйлдвэрийн сангийн хүрээнд 2012 онд Завхан аймагт ЖДҮ хөгжүүлэх зээл олгоход зарцуулах 500 сая төгрөгийг ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 108 иргэн, аж ахуйн нэгжид тараасан хэрэгт холбогдон шалгуулж байгаа

УМБГ шалгаж байна

2.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга

3.

Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан М.Баярмагнай

Агентлагийн дарга нар

1.

АМГ-ын дарга асан Д.Батхуяг

Албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, ашигт малтмал ашиглах, хайгуул хийх, олборлох 192 тусгай зөвшөөрөл олгосон. 

АТГ шалгаж байна

 

2.

АМГ-ын Геологи уул уурхай кадастрын хэлтсийн дарга асан  Б.Даваацогт

Тус газрын дарга асан Д.Батхуягтай хамт шалгуулж байгаа.

3.

УБЕГ-ын дарга асан Л.Амарсанаа

байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын нэрсийн жагсаалтад хүмүүсийн нэрийг давхардуулан бичиж, сонгууль будлиантуулсан

АТГ, ТЕГ хамтран шалгаж байгаа

4.

ТӨХ-ны дарга асан Д.Сугар

эрх мэдлээ урвуулан ашиглаж, гадаадын компанид их хэмжээний мөнгө завших боломж олгосон

АТГ

5.

ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва

Даргын зөвлөлийн зарим гишүүний хамт эрх мэдлээ урвуулан ашиглаж, шатахууны монополь аж ахуйн нэгжүүдэд үйлчилсэн

АТГ

6.

ТЕГ-ын дэд дарга Ж.Батбаяр

албан тушаалаа урвуулан ашиглаж, зарим аж ахуйн нэгжүүдийг татвараас бултуулсан, авлига авсан

АТГ

Засаг дарга нар

1.

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа

Албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хятадуудад их хэмжээний загас агнах зөвшөөрөл өгсөн, Хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой хэд хэдэг тендерийг будлиантуулсан

АТГ шалгаж байгаа

2.

Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр

Албан тушаалаа урвуулан ашиглаж, ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжихээр тус аймагт олгосон 200 сая төгрөгийн 100 саяыг нь тендер зарлалгүй “Агсу-Алтай” компанид өгсөн, үлдсэн 100 саяыг нь хувьдаа завшсан хэрэгт холбогдсон.

АТГ шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн

3.

Увс аймгийн Засаг дарга  Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан

 Албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө завшсан

АТГ шалгаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн

4.

Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир

Албан тушаалаа урвуулан ашиглаж, газрын тухай хууль тогтоомж зөрчсөн

АТГ шалгаж байна

5.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга н.Атар, “Сэлбэ дулаан” компанийн захирал Н.Мөнхтогтох нарын хамт “Цэвэр агаар төсөл”-д хамрагдаагүй 120 иргэний бичиг баримтыг хууль бусаар ашиглаж, 60 сая төгрөг завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. 

УМБГ

6.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга  Ц.Болд

Түүнийг Нийслэлийн хот тохижилтын газрын дарга байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн 300 сая төгрөгийг хувьдаа завшсан үндэслэлээр буруутгаж байгаа. Баянзүрх дүүргийн шүүх нэмэлт мөрдөн байцаалтал буцаасан юм.

АТГ шалгаж байгаа.

Бусад

1.

УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтран нийслэлийн өмчид үйлдвэрийн газар болох “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилсан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр их хэмжээний хохирол учруулсан гэж шалгаж байгаа юм.

АТГ шалгаж байгаа

2.

НИТХ-ын дарга асан Т.Билэгт

3.

НИТХ-ын дарга асан Н.Болормаа

4.

УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү

 

 

 

5.

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр

Төрийн албан хаагчийг эсэргүүцэж биед нь халдсан хэрэгт буруутган шалгаж байна

 

ТЕГ

6.

Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг

Нягтлан бодогч Г.Шүрэнцэцэгтэй хамтран   албан тушаалаа урвуулан ашиглаж, 23 сая 750 мянган төгрөг завшсан хэрэгт буруутган шалгаж байна

АТГ шалгаж байгаа

7.

НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын дарга З.Энхболдын нэр хүндэд халдсан хэргээр шалгаж байгаа.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс

0 Сэтгэгдэл
тийм шүү
unen u hudlaa heden medeen deer garsan l ners bna sh dee ugiin hudalaa hudal ene medee shalgaj bgaa yum u
Дутуу л байна даа, яг үнэнээр нь шалгавал мөн ч х байх ёстой доо.
тийм шүү
Хамгийн их уншсан