Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
ТӨСӨВТЭЙ, БОНДТОЙ, ТАМХИНЫ ЭСРЭГ ХУУЛЬТАЙ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Шинэчлэлийн Засгийн газрын анхны төсвийг хэлэлцэж, эхлүүлээд байснаа
үргэлжлүүлж, Засгийн газарт бонд гаргах эрх олгох, Тамхины хяналтын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал дараалалд багтсан
байсан юм. Ирэх оны төсөвтэй холбоотой санал, шүүмжлэл багагүй гарч,
үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт
шилжүүллээ.
Засгийн газар УИХ-аас бонд гаргах зөвшөөрөл хүссэн. Үүнийг өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Таван тэрбум ам.долларын бонд гаргаж шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн аж үйлдвэржүүлэлтийн алтан үеийг ашиглах, бондын хөрөнгийг зөвхөн бүтээн байгуулалтад зарцуулахаар тооцолжээ. Харин бондыг халамж, төсвийн алдагдал нөхөхөд зарцуулахгүй гэдгээ хэлээд байгаа.
Гишүүдийн олонхи нь бонд гаргахыг дэмжсэн ч үнэт цаас гаргаж олсон мөнгөө ямар төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах, хяналт, хариуцлагыг хэрхэн хийхийг сонирхов. Хөрөнгө оруулалтад зарцуулах хөрөнгийг УИХ-ын гишүүд болон бизнес эрхлэгчид хяналт тавьж болно гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлсэн юм. Ингээд УИХ Засгийн газарт бонд гаргах эрхийг өгөхөөр болж, гишүүдээс дэмжлэг авч чадлаа. Мөн Хөгжлийн банк Засгийн газрын бондыг хариуцах учир ТУЗ-ийн гишүүдийг нам, улс төрөөс хамааралгүй хүмүүс томилох ёстой гэдэг санал гарч байсан юм.
Үдээс хойшхи хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд МАН-ын гишүүдээс завсарлуулах санал тавив. УИХ-ын дарга чуулганы хуралдаан эхлэх ёстой цагаасаа хоцорсон учир цаг сунгах шийдвэр гаргасан юм. Гишүүдийн ирц хангалтгүй байгаа учир гэсэн тайлбар хэлж байсан ч чуулганы хуралдаан эхлэхэд авсан ирцийг хүчинтэйд тооцох хуулийн заалтыг баримтлахаар болов. Уг хуулийн төслийг 2009 онд өргөн барьсан аж. Хэдийгээр хууль өдгөө хэрэгжиж байгаа ч зарим заалтыг өөрчилж, чангалах нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Хуулийн төслийг хэлэлцэх эхлэхэд МАН-ын зарим гишүүн чуулганы танхимыг орхин гарсан юм. Хэлэлцүүлгийн үеэр “Ой хээрийн бүсэд тамхи татахыг хориглоно” гэсэн заалт гишүүдийн дунд маргаан болов.
Энэ заалтыг дараагийн хэлэлцүүлгийн үеэр засч оруулахаар болж, тамхийг 18-аас дээш насны иргэнд худалдана гэдгийг өөрчилж, 21 нас болгохоор тогтлоо. Мөн үзвэр, үйлчилгээний газарт тамхи татвал 50 мянган төгрөг, тухайн байгууллагыг нь гурван сая төгрөгөөр торгох тухай заалт орсон байна.

шилжүүллээ. Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өглөө

Тамхи татсан нь 50 мянга, татуулсан нь 3 сая төгрөгөөр торгуулна

0 Сэтгэгдэл