БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ЯВУУЛАХЫГ МАЛЧИД ЭСЭРГҮҮЦНЭ
Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн малчдын төлөөлөл Засгийн газар болон шийдвэр гаргах төвшний хүмүүстэй уулзахаар нийслэлд иржээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумыг төлөөлж ирсэн Л.Батцэнгэл “Монголчууд бид дэлхийд уламжлалаа хадгалан үлдсэн ганц нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчид бид цаг хугацаа, нийгмийн шахалт, дүрэм журам гэдгээс илүүтэй зөвхөн байгалийн хууль эрхшээлд амьдардаг хүмүүс. Гэтэл уул уурхайгаас болж амьжиргааны эх үүсвэр болсон мал аж ахуй, өвөлжөө, бэлчээр, нүүдэлчин уламжлалаа алдахад хүрээд байна.
Бид орон нутагтаа хэлэх ёстой бүхнээ хэлж, төрийн байгууллагуудад бичиг захиа явуулсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй өдий хүрлээ. Сүүлдээ халуун ам бүлээрээ гэртээ сууж байгаад уул уурхайн компанийн согтуу жолоочийн автомашинд дайруулан амь насаа алдсан хэрэг хүртэл гарлаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон учир малчдын төлөөлөл Засгийн газар болон холбогдох байгууллагынхантай нүүр тулж уулзахаар ирлээ” гэв.
Түүнээс гадна Гурвантэс сумын малчин Н.Ариунаа “Манай суманд ашиглалт, хайгуулын лицензтэй 60 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс “Саусгоби Сэндс”, “МАК” болон түүний гурван том, хоёр жижиг уурхай, “Чинхуа МАК” компани нүүрс олборлож байгаа. Үүнээс хойш сумын урд хэсгийн гурван булаг шанд хуурай сайр болж, худгийн ус шавхагдсан. Аргаль, янгир, ирвэс гээд дэлхийд ховор ан амьтантай Жавхлант-Од, Зэлэм гэдэг газарт хоёр шинэ уурхай нээгдэхэд бэлэн боллоо. Нүүрсний уурхайнууд ажиллаж эхлэснээр малчид төдийгүй говийн ан амьтад, хулан хавтгай, хар сүүлт бүгд дайжсан” хэмээлээ.

Мөн малчин А.Нинжбадгир “Бид анхандаа уул уурхайг улсын эдийн засагт нэмэртэй, болно бүтнэ гэж бодсон. Гэхдээ дахиад жаахан л удвал амьдрал үгүй болохыг бид хараад сууж чадахгүй. Эх нутагтаа эзэн байх зоримог алхам хийх гэж байгаагаа дуулгах гэж энд ирлээ. Дахин уурхай нээх гэвэл ямар нэг аргаар хаалт тавьж, үйл ажиллагааг нь зогсооно гэж ярилаа.
Ийнхүү малчид амьдарч буй нутаг, малын бэлчээрт нь уурхай шинээр нээгдэх л юм бол үйл ажиллагааг таслан зогсоох хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэв. малчид шинэчлэлийн Засгийн газар тэдний дуу хоолойг сонсч, дорвитой хатуу арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.
Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн малчдын төлөөлөл Засгийн газар болон шийдвэр гаргах төвшний хүмүүстэй уулзахаар нийслэлд иржээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумыг төлөөлж ирсэн Л.Батцэнгэл “Монголчууд бид дэлхийд уламжлалаа хадгалан үлдсэн ганц нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчид бид цаг хугацаа, нийгмийн шахалт, дүрэм журам гэдгээс илүүтэй зөвхөн байгалийн хууль эрхшээлд амьдардаг хүмүүс. Гэтэл уул уурхайгаас болж амьжиргааны эх үүсвэр болсон мал аж ахуй, өвөлжөө, бэлчээр, нүүдэлчин уламжлалаа алдахад хүрээд байна. Бид орон нутагтаа хэлэх ёстой бүхнээ хэлж, төрийн байгууллагуудад бичиг захиа явуулсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй өдий хүрлээ. Сүүлдээ халуун ам бүлээрээ гэртээ сууж байгаад уул уурхайн компанийн согтуу жолоочийн автомашинд дайруулан амь насаа алдсан хэрэг хүртэл гарлаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон учир малчдын төлөөлөл Засгийн газар болон холбогдох байгууллагынхантай нүүр тулж уулзахаар ирлээ” гэв.
Түүнээс гадна Гурвантэс сумын малчин Н.Ариунаа “Манай суманд ашиглалт, хайгуулын лицензтэй 60 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс “Саусгоби Сэндс”, “МАК” болон түүний гурван том, хоёр жижиг уурхай, “Чинхуа МАК” компани нүүрс олборлож байгаа. Үүнээс хойш сумын урд хэсгийн гурван булаг шанд хуурай сайр болж, худгийн ус шавхагдсан. Аргаль, янгир, ирвэс гээд дэлхийд ховор ан амьтантай Жавхлант-Од, Зэлэм гэдэг газарт хоёр шинэ уурхай нээгдэхэд бэлэн боллоо. Нүүрсний уурхайнууд ажиллаж эхлэснээр малчид төдийгүй говийн ан амьтад, хулан хавтгай, хар сүүлт бүгд дайжсан” хэмээлээ.

Мөн малчин А.Нинжбадгир “Бид анхандаа уул уурхайг улсын эдийн засагт нэмэртэй, болно бүтнэ гэж бодсон. Гэхдээ дахиад жаахан л удвал амьдрал үгүй болохыг бид хараад сууж чадахгүй. Эх нутагтаа эзэн байх зоримог алхам хийх гэж байгаагаа дуулгах гэж энд ирлээ. Дахин уурхай нээх гэвэл ямар нэг аргаар хаалт тавьж, үйл ажиллагааг нь зогсооно гэж ярилаа.
Ийнхүү малчид амьдарч буй нутаг, малын бэлчээрт нь уурхай шинээр нээгдэх л юм бол үйл ажиллагааг таслан зогсоох хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэв. малчид шинэчлэлийн Засгийн газар тэдний дуу хоолойг сонсч, дорвитой хатуу арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.
У.Бадам
0 Сэтгэгдэл























