Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
ГУРИЛЫН ХАНГАМЖ, ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ТУХАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ

Гурил үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний буудай нийлүүлэх, худалдан авах ажлыг зохион байгуулж улмаар гурилын хангамж, үйлдвэрээс гарах бөөний үнийг одоо байгаа төвшинд буюу 550 төгрөгт тогтвортой барихад санамж бичгийн зорилго оршино.
Санамж бичгийг байгуулахад ҮХАА-н яамыг төлөөлж ҮХААЯ-ны салбар хариуцсан дэд сайд, Гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж “Алтан тариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Милл Хаус” ХХК, “Хангай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Сайхан хүнс” ХХК, “Барил трейд” ХХК, “Таван нуур” ХХК, “Өгөөж чанар” ХХК, тариаланчдыг төлөөлж Монголын тариаланчдын холбоо ТББ-ын төлөөлөл оролцов.
Санамж бичигт оролцогч талууд дараах асуудлыг хамтран хэлэлцэж тогтов. Үүнд:
- Буудайн суурь үнийг тухайн жилийн буудай үйлдвэрлэлийн өөрийн өртөг, дэлхийн зах зээлийн ханш, буудайн нөөц зэргийг харгалзан тогтоох бөгөөд 2012 оны хувьд тонн тутмыг 280.0 мянган төгрөгөөс багагүй байна.
- Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурил үйлдвэрлэгчдийн худалдан авах буудайн суурь үнэ ижил байна.
- Буудайг нийлүүлэх, хүлээн авахдаа хүнсний буудайн стандартын шаардлагыг баримтална.

НЭГ. ҮЙЛДВЭР ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ, ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ
ДЭМЖИХ САНГИЙН ЭРХ ҮҮРЭГ
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь тариаланчдаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг буудайн суурь үнэтэй уялдуулан засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй. 2012 оны шинэ ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн буудайн тонн тутамд 100.0 мянган төгрөгийн урамшуулал олгох Засгийн газрын 2012 оны 77 дугаар тогтоолын шийдвэрийг хангаж ажиллана.
Буудайн худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд эрх зүйн дэмжлэг үзүүлнэ.
ХОЁР. ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЭРХ ҮҮРЭГ
Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг 280.0 төгрөгөөс багагүйгээр худалдан авч 1-р гурилын үйлдвэрийн үнийг 550 төгрөгт тогтвортой барина.
ГУРАВ. ТАРИАЛАНЧДЫН ХОЛБОО ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ҮҮРЭГ
Буудай суурь үнийг тогтооход тариаланчдыг төлөөлж хэлэлцээрт оролцоно. Тариаланчдыг мэдээллээр хангах, стандартын шаардлагад нийцсэн буудай нийлүүлэх ажлыг зохион байгуулна.Буудайг стандартын дагуу хүлээн авч мөрдөж байгаа эсэхэд хяналт тавина. Шаардлагатай тохиолдолд мониторинг хийлгэх, шалгуулах эрхтэй.

САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛСАН:
ҮЙЛДВЭР ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭД САЙД Ц.ТУВААН
“АЛТАН ТАРИА “ ХХК-ИЙН ЗАХИРАЛ П.ЦЭНГҮҮН
“УЛААНБААТАР ГУРИЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.БААТАРСАЙХАН
“МИЛЛХАУС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЧИНЗОРИГ
“ДОРНОД ГУРИЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Х.БОЛОР-ЭРДЭНЭ
“БАРИЛ ТРЕЙД” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМ-ОЧИР
“ХАНГАЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.ГАНБАТ
“ТАВАН НУУР” ХХК-ИЙН ЗАХИРАЛ А.БАТСУУРЬ
“САЙХАН ХҮНС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.БЭХБАТ
“ӨГӨӨЖ ЧАНАР” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ДАВААСАМБУУ
“МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ХОЛБОО”
ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ПЭРЭНЛЭЙ

2012-10-15 УЛААНБААТАР ХОТ

0 Сэтгэгдэл