Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хуримтлалаа нэмээд Ази тивээр аялах эрхийн эзэн болоорой

Голомт банк иргэд, харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжин хадгаламжийн бүтээгдэхүүнд зориулсан төрөл бүрийн урамшуулалт аян, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг нь ирээдүйдээ зориулан мөнгөө хадгалаад аялах боломжийг олгодог “Хадгаламжтай аялал” сугалаат аян юм. Энэхүү аяны хүрээнд бид 2024 онд нийт 20 азтаныг хосоороо Хонг Конгийн Disneyland үзэх эрхээр, 10 азтаныг хосоороо Cruise аяллаар аялах эрхээр шагнаж урамшуулсан.Харилцагч таныг мартагдашгүй дурсамж, гайхалтай аялалд хөтлөх “Хадгаламжтай аялал” сугалаат аян эргэн ирж, ээлжит аялалдаа гарахад бэлэн боллоо.
Аянд хэрхэн оролцох вэ?
Харилцагч та Голомт банкны иргэдийн, төгрөгийн, хугацаатай хадгаламж Шинээр нээх, Орлого нэмэх, Хугацаа сунгах бүрдээ дараах нөхцөлийн дагуу сугалааны эрх авна.

Жишээ нь: Та 6 эсвэл 9 сарын хугацаатай хадгаламжийг 500,000₮-өөр нээлгэсэн тохиолдолд танд “Хадгаламжтай аялал” аяны 5ш сугалаа автоматаар үүснэ. Харин 12 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийг 500,000₮-өөр нээлгэсэн тохиолдолд 10ш сугалаа автоматаар үүснэ.
 

Шагнал:
Нийт сугалаа үүссэн харилцагчдаас Ази тивээр хосоороо аялах 30 азтан буюу 60 эрхийн азтаныг тодруулна.Аяллын эрхэнд азтан өөрөөсөө гадна нэг хүнийг дагуулан аялах бөгөөд 2 талын нислэгийн тийз,зочид буудлын зардал, хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний тасалбарын үнэ зэрэг аяллын турш гарах зардлууд багтсан болно.
Хугацаа:
“Хадгаламжтай аялал” урамшуулалт аян нь 2025.05.01-2025.12.31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд азтануудыг Golomt Bank фэйсбүүк хуудсаар тухай бүр шууд дамжуулан тодруулна.
- 1-р ээлжийн азтануудыг тодруулах: 2025 оны 7-р сар
- 2-р ээлжийн азтануудыг тодруулах: 2025 оны 10-р сар
-3-р ээлжийн азтануудыг тодруулах: 2026 оны 1-р сар

Сугалаа шалгах:

Аяны нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд таны сугалаа автоматаар үүсэх бөгөөд өөрт үүссэн сугалааны тоо ширхэг, дугаар болон бусад мэдээллийг SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон www.loyalty.golomtbank.com вэбсайтаас шалгах боломжтой. “Хадгаламжтай аялал” сугалаат аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандана уу.
Таны хадгаламж таны аяллын хөтөч...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан