Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Дэлхийн санхүүгийн форумд оролцлоо

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Шэньжэнь хотноо зохион байгуулагдсан Чинхуа их сургуулийн Хятадын Ардын Банкны дэргэдэх Санхүүгийн сургууль (Tsinghua PBCSF)-ийн  Дэлхийн санхүүгийн форумд оролцлоо. Тэрбээр тус форумын “Хөгжиж буй зах зээлийн өрийн хямрал – Санхүүгийн засаглалын тогтолцоог бэхжүүлэхэд үзүүлэх үр дагавар” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, 2024 оны байдлаар Монголын гадаад өрийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Мөн тэрбээр “Монгол Улсын нийт гадаад өр 37.2 тэрбум ам.долларт хүрч, үүний 75 хувийг хувийн хэвшил, тэр дундаа уул уурхайн салбар эзэлж байна. Монгол Улсын хувьд 1994 оны Мөнгөний зохицуулалтын хуульд үндэслэн өрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, ОУВС-гийн мэдээллийн стандартыг хэрэгжүүлснээр ил тод байдал, өрийн хяналт сайжирсан” хэмээн онцоллоо.

Энэхүү форумын нээлтийн ажиллагаанд Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч асан Жоү Шиао Чуан, Цинхуа их сургуулийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Гуо Юн, Цинхуа их сургуулийн Санхүүгийн сургуулийн захирал Жяо Жие нар оролцсон юм. Түүнчлэн Польшийн Ерөнхий сайд асан Марек Белк, 2001 оны эдийн засгийн Нобелийн шагналт Майкл Спенс нар “Хамтын ирээдүй: Нээлттэй, хүртээмжтэй эдийн засаг, санхүүгийн тогтолцоог бий болгох” уриатай сэдэв дор илтгэл тавилаа.

Дэлхийн санхүүгийн форумд дэлхийн өнцөг булан бүрээс 100 орчим өндөр албан тушаалтан, судлаач, салбарын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд эдийн засаг, санхүүгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан