Улаанбаатар хот дахь хаалтын үйл ажиллагаа
Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын Ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Орхон, Булган аймгууд болон нийслэлийн 6 дүүрэгт амжилттай хэрэгжүүллээ.Энэхүү хөтөлбөр нь сурагчдад мөнгийг оновчтой удирдан санхүүгийн зөв шийдвэр гаргаж сурах, зүй зохистой хэрэглээнд дадах, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 2025 оны нэгдүгээр 25-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хугацаанд нийт 5033 сурагч, 149 багш хамрагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн боловсрол олгох сургагч багшийн сургалтад хамрагдах, санхүүгийн мэдлэг түгээх олон талт сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, орон нутаг, дүүрэг сургууль, багш нараас сургалтын арга зүй, хүртээмжийг нэмэгдүүлэхэд шинэлэг санаачилга гаргах, олон улсын санхүүгийн боловсролын аянд оролцох, санхүүгийн боловсролыг бага ангиас олгох нь зөв эсэх мэтгэлцээний уралдаан зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.
Эдгээр үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцсон байдлаас хамаарч уралдаанд шалгаруулалт явуулсан бөгөөд аймаг орон нутгийн хамтын оролцооны дэмжлэг, аймгуудын боловсролын газруудын мэдээлэл, удирдлагаар хангасан байдал, багш нарын сургалт, арга зүйн хүртээмж зэрэг үнэлгээгээр 12 төрөлд шилдэг оролцогчдыг тодруулав. Үүнд:
- Манлайлагч дүүрэг, аймаг: Ховд аймаг, Баянгол дүүрэг
- Манлайлагч сургууль: БГД-ийн 93 дугаар сургууль, ЧД-ийн 50 дугаар сургууль, Ховд аймгийн “Прогресс” сургууль, Увс аймгийн 1 дүгээр сургууль
- Шинийг санаачлагч сургууль: ЧД-ийн, 23 дугаар сургууль, БЗД-ийн 133 дугаар сургууль, Завхан аймгийн “Дэвшил” сургууль, Булган аймгийн 1 дүгээр сургууль
- Бүтээлч сургууль: БГД-ийн “Сэтгэмж” сургууль, ЧД-ийн 49 дүгээр сургууль, Завхан аймгийн “Жавхлант цогцолбор” сургууль, Орхон аймгийн 7 дугаар сургууль
- Онцлох сургууль: СБД-ийн 3 дугаар сургууль, Ховд аймгийн “Цаст алтай цогцолбор” сургууль, Говь-Алтай аймгийн 4 дүгээр сургууль
- Хамтын ажиллагаатай сургууль: СХД-ийн 122 дугаар сургууль, СБД-ийн 31 дүгээр сургууль, Орхон аймгийн 8 дугаар сургууль,
- Манлайлагч багш: ХУД-ийн 115 дугаар сургуулийн багш Ж.Доржханд, Ховд аймгийн “Прогресс” сургуулийн багш Д.Дэлгэржаргал, Завхан аймгийн “Жавхлант цогцолбор” сургуулийн багш Б.Мөнхшүр
- Шинийг санаачлагч багш: БГД-ийн “Эрдмийн өргөө сургууль”-ийн багш Д.Оюунболор, Говь-Алтай аймгийн 4 дүгээр сургуулийн багш П.Сувдаа, Орхон аймгийн 8 дугаар сургуулийн багш Б.Мөнхцацрал
- Бүтээлч багш: СХД-ийн “Хөгжил цогцолбор” сургуулийн багш А.Солонго, Ховд аймгийн 3 дугаар сургуулийн багш Б.Нямцоож, Булган аймгийн 1 дүгээр сургуулийн багш Ч.Сарантуяа
- Хамтын ажиллагаатай багш: СБД-ийн “Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль”-ийн багш Б.Батцэцэг, Говь-Алтай аймгийн 3 дугаар сургуулийн Н.Баянмөнх, Ховд аймгийн “Прогресс” сургуулийн багш Д.Гантигмаа,
- Арга зүйч багш: БЗД-ийн 155 дугаар сургуулийн багш З.Мэгддулам, Увс аймгийн 2 дугаар сургуулийн багш Ч.Ууганбаяр нар шалгарч, Олон улсад туршлага судлах эрхийн бичгээр ЧД-ийн 17 дугаар сургуулийн багш Т.Тэмүүжин шагнагдлаа.
Level-Up хөтөлбөрийн үр дүнг харгалзан үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон бөгөөд дараагийн шатанд аймаг, орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хот дахь хаалтын үйл ажиллагаа
Говь-Алтай аймаг дахь хаалтын үйл ажиллагаа
Ховд аймаг дахь хаалтын үйл ажиллагаа
Увс аймаг дахь хаалтын үйл ажиллагаа
Завхан аймаг дахь хаалтын үйл ажиллагаа
Орхон аймаг дахь хаалтын үйл ажиллагаа
Булган аймаг дахь хаалтын үйл ажиллагаа