Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг “МОНГОЛ БАХАРХАЛ - МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа “Дээлтэй монгол наадам” төв талбайд үргэлжилж байна. Наадамд Нийслэлийн 6 дүүргийн 7000 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага, Жижиг дунд үйлдвэрлэлийн 60 орчим худалдаа эрхлэгч оролцож байна. Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, на “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2025” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо

Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ санаачилгыг уралдуулах, банкны салбарын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Бид банкир” хакатон тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын банкны холбооны дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөл, Маркетинг, олон нийттэй харилцах мэргэжлийн зөвлөлийн хамтран зохион байгуулсан энэ удаагийн хакатон тэмцээнд арилжааны банкнуудыг төлөөлсөн 7 баг оролцож, мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Баг тус бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, харилцагч төвтэй банкны үйлчилгээний төслийг 24 цагийн дотор бичиж хөгжүүлэн, технологийн дэвшлийг ашигласан бүтээлч байдлаараа өрсөлдсөн бөгөөд тэдний гаргасан шинэ санаа, санаачилгууд нь банк, санхүүгийн салбарын дижитал нөөцөд тулгуурласан бүтээлч төслүүд байж чадлаа.

Голомт банкны багийн хувьд хиймэл оюун ухаанд суурилсан хувийн санхүүгийн туслах буюу AI personal assistant үйлчилгээг үзүүлэх “Sonya” төслийг санаачилж, хөгжүүлсэн юм. Энэхүү төсөл нь хэрэглэгчийн орлого, зарлагын датанд үндэслэн төлбөр тооцоог хялбарчлах, хувийн санхүүгээ оновчтой удирдахад нь туслах, санхүүгийн илүү ухаалаг боломжуудыг санал болгох шийдэл байлаа.

Богино хугацаанд боловсруулсан төслүүдтэй шүүгчид танилцаж, хэлэлцсэний үр дүнд дараах багуудын төслийг шилдэг 3 төслөөр нэрлэсэн юм.

  • 1-р байр: Ариг банк - Дохионы хэлээр харилцдаг виртуал туслах Signbank төсөл
  • 2-р байр: Хаан банк - Ногоон бүтээгдэхүүн, ногоон зээл санал болгох GoLeaf төсөл
  • 3-р байр: Голомт банк - Хиймэл оюунд суурилсан хувийн санхүүгийн туслах Sonya төсөл

Мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулсан нийт оролцогч, банкирууддаа халуун баяр хүргэе.

2 Сэтгэгдэл
Hire The Best Cryptocurrency Recovery Service / Lost Recovery Masters. Lost Recovery Masters offers tailored assistance to simplify and enhance the recovery process for victims who have fallen victim to Bitcoin theft. Understanding how reliable recovered funds are to their clients, Lost Recovery Masters has emerged with extremely effective and professional Bitcoin recovery services. Lost Recovery Masters has a team of investigators from across the globe that are well prepared to help clients from wherever they may be which means that help will always be within reach. Contact info. Website ( https://lostrecoverymasters.com/ ) Email ( Support@lostrecoverymasters.com ) Whatsapp +44(7537)-105921
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан